О.Чулуунбаатар: Эх орноо гэсэн сэтгэлтэй хүн хэрэгтэй байна гэсэн болохоор энэ кинонд тоглосон

2014/11/27
Share |
Хүмүүс:
О.Чулуунбаатар: Эх орноо гэсэн сэтгэлтэй хүн хэрэгтэй байна гэсэн болохоор энэ кинонд тоглосон

Энэ удаагийн "Чухал яриа" буландаа залуусын хамгийн их сонсох дуртай Хип Хоп хамтлагуудын нэг байсаар ирсэн "Ice top" хамтлагийн гишүүн Коби буюу О.Чулуунбаяртай ярилцлаа. Түүний хувьд ирэх 12 сарын 2-нд нээлтээ хийх  "Зүрх зогсохгүй" хэмээх адал явдалт уран сайхны кинонд тоглосон бөгөөд анх удаа тоглосон  киноны талаар болоод уран бүтээлийнхэн талаар ярилцсанаа та бүхэнд хүргэе.

 

 

“Ice top” хамтлаг сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

 

 

Манай хамтлагийн гишүүн Хатанбаатар буюу Хаагийдаа зориулж дуу хийлээ. Энэ уран бүтээлээ удахгүй клипжүүлээд үзэгчдэд хүргэнэ. Манай хамтлагийн гишүүн Аяа европоор тоглолт хийгээд явж байгаа ирэхээр нь клипнийхээ ажилд орох гээд байж байна.

 

 

Өөрийн чинь хувьд удахгүй нээлтээ хийх гэж байгаа “Зүрх зогсохгүй” кинонд гол дүр бүтээсэн. Киноны саналыг хэрхэн хүлээн авсан бэ?

 

Манай кино олон гол дүртэй л дээ. Би яг ганцаараа гол дүр биш. Манай хамтлаг “Скин” интертайментийн залуучуудтай хамтарч ажилладаг. “Ice top” хамтлагийн олон клип, тоглолтыг хийж байсан. Тэгээд л намайг сонгосон байх. Анх санал тавихад “Би кинонд тоглож чадахгүй ээ” гэж хэлэхэд “Эх орноо гэсэн сэтгэлтэй, эх оронч хүн хэрэгтэй байна” гээд намайг сонгосон юм байна лээ. Надад зохиолын санаа нь таалагдаад энэ кинонд тоглосон. Тоглох ч гэж дээ жүжиглэх авъяас их дутмаг юм шиг. Байгаагаараа л тоглосон.

 

 

Тэгэхээр кинонд бүтээсэн дүр өөрийн чинь хувь хүний зан араншинтай нэлээд дөхөм гэж ойлгож болох уу?

 

Тийм. Өөрийнхөөрөө л тоглосон.

 

 

Киноны зохиолыг анх уншаад хамгийн их таалагдсан зүйл нь юу байсан бэ. Мэдээж таалагдаагүй бол тоглохгүй байсан байх?

 

Таалагдахгүй юм ч зөндөө байсан. Нэгэнт тоглоё гээд шийдчихсэн байсан болохоор хүлээж авсан.


 

Өмнө нь кинонд тоглож байсан уу?

 

Үгүйээ үгүй.

 

Мэргэжлийн биш дээр нь анх удаа кинонд тоглосон болохоор хүндрэлтэй зүйлүүд байсан байх?

 

 

Мэргэжлийн жүжигчин хүний ур чадвар шаардсан хэсгүүд байсан. Тэр нь жаахан хүндрэлтэй байсан. Жишээ нь гэхэд одоо ингээд сууж байгаа шигээ хэвийн байдалд байж байгаад холоос гүйгээд ядраад ирж байгаа хэсгийг гаргах гэхээр чадахгүй. Үнэмшилтэй гаргахын тулд холоос гүйж ирээд зурагаа авахуулж байсан.

 


Уран бүтээлч хүний хувьд сүүлийн үед хийгдэж байгаа кинонуудаас “Зүрх зогсохгүй” кино юугаараа онцлог гэж бодож байна вэ?

 

 

Өвөрмөц. Яг хил дээр авч байгаа гэдэг утгаараа хилийн цэргийн хүмүүсийн амьдралыг төлөөлөн харуулсан. Бусад кинонуудыг бодвол садар самуун, ёс бус зүйл гарахгүй. Хүн хүнээ гэсэн сэтгэл, бие биенээ хүндэтгэж харьцаж байгаа найз нөхдийн хоорондын маш гоё халуун дулаан байдал гардагаараа их онцлог. Сүүлийн үед киног амьдралд ойртуулан энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.