26 том хүн, 7 хүүхэд осгож, 29 хүн ор сураггүй байна

2008/05/30
Share |
Хүмүүс:
26 том хүн, 7 хүүхэд осгож, 29 хүн ор сураггүй байна

Өнгөрөгч даваа гарагаас нийт нутгаар цаг агаар муудаж, цасан болон шороон шуурга үргэлжилсээр байна. Тэр дундаа долоон аймгийн нутагт гамшгийн хэмжээнд хүрч олон хүн амь насаа алдаж, эд хөрөнгө эвдрэн сүйдсэн байна. Үүнд Дорноговь, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Төв, Говьсүмбэр зэрэг аймгууд хамрагдаад байна. Нийт нутгаар салхины хурд 16-24 м/с хүрч, байгаа ч зарим Төв аймгийн Баян, Баянцагаан, Дундговь аймгийн Баянжаргалан, Дэрэн, Цагаандэлгэр, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Хэнтий аймгийн Батноров, Батширээт, Баян-Овоо, Еор-Өндөр, Биндэр, Дархан, Хэрлэн, Сүхбаатар аймгийн Асгат, Баруун-Урт, Дарьганга, Мөнххаан, Наран, Онгон Сүхбаатар, Түмэнцогт, Түвшинширээтэд 28-34 м/с Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 40 м/с хүртэл шороон ба цасан шуурга шуурчээ. Энэ үеэр малчид малтайгаа шуурганд уруудах, автомашин, мотоциклиор явж байгаад замд саатах, төөрөх зэргээр 218 хүн сураггүй болоод байсан ч орон нутгийн Онцгой комисс эрэн сурвалжилсны дүнд 163 хүнийг эсэн мэнд олсон байна. Одоогоор 29 хүн сураггүй алга болоод олдохгүй байна. Мөн 26 том хүн, долоон хүүхэд хөлдөж нас барсныг олжээ. Үүнээс Хэнтий аймагт есөн хүн сураггүй болж, 18 том хүн зургаан хүүхэд нас барсан. Сүхбаатар аймагт 18 хүн сураггүй болж, найм нь хүн нэг хүүхэд осгож нас баржээ. Бусад аймгуудад харьцангуй цөөхөн тооны хүн олдохгүй болоод нас барсан байна. Үүнээс гадна нийт нутгаар мал амьтан болоод, эд материалын хохирол учраад байгаад одоогоор тооцоо гаргах боломжгүй байгаа. Түүгээр ч барахгүй нэлээд олон сум суурин цахилгааны шон унаснаас цахилгаангүй болж, зарим нь холбоо барих боломжгүй байгаа аж. Хүндрэлтэй байгаа Хэнтий, Сүхбаатар аймгуудад ОБЕГ-ын дэд дарга Намсрай, Хэлтсийн дарга Бямбацогт нар ажиллаж байна. Сураггүй болсон иргэдийг эрж хайх ажиллагаанд Орон нутгийн онцгой комисс, болон нутгийн иргэд нийтдээ 300 гаруй хүн, 70 гаруй машин техник ажиллаж байгаа аж. Тухайн аймаг нутгаас УИХ-д сонгогдсон гишүүд ч ихээхэн анхаарч хурдан хугацаанд хүнс тэжээл, гэр орон, амь эрсдэгдэгчдийн ар гэрийнхэнд оршуулгын зардал олгохыг хүсч байлаа. Мөн өчигдрийн Засгийн газрын хуралдаан дээрх асуудлыг ярилцаж, гамшигт нэрвэгдсэн иргэд, ар гэрийнхэнд тусламж дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Энэ дагууд гамшгийн гол цөм болсон Хэнтий, Сүхбаатар аймгийн иргэдэд 10, 10 гэр хоол хүнс болон нас барсан иргэдийн ар гэрийнхэнд нутгийн захиргаанаас 300 мянган төгрөг өгөхөөр шийдвэрлэсэн байна. Одоо ч зарим газар шуурга зогсоогүй бөгөөд энэ сарыг дуустал байгалийн аюултай үзэгдэл үргэлжлэхийг анхааруулж байна.

Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas бошки в Ð£Ð»ÑŒÑÐ½Ð¾Ð²Ñ ÐºÐµ Купить закладкР¸ LSD в КондровРµ Купить Марки в Нягань Героин в Данкове Купить Второй ТольяттР¸ Купить закладкР¸ методон в МахачкаР»Ðµ Шишки ак47 в ЛенинскРµ ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Алдане Купить lsd в Кашин Спайс в Пугачёв ЗакладкР¸ амфетамР¸Ð½ в СергиевРµ Посад-7 КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпьв Ликино-д
IP:141.101.132.225  2018-02-14 04:17:36
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.