16 нярайн аминд хүрэх шахсан “Монос”-ын ажилтнуудад ял оноолоо

2014/11/28
Share |
Хүмүүс:
16 нярайн аминд хүрэх шахсан “Монос”-ын ажилтнуудад ял оноолоо

“Фенобарбитал” буюу люминал эмийг тун хэтрүүлэн олгосноос 16 нярайг хордуулсан гэх “Монос” эмийн сангийн ажилтнуудын хэргийг  Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шүүж, ял оноолоо.

Тодруулбал, нярай хүүхдүүдэд тус эмийг олгохдоо том хүний тунгаар олгосон  “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэгт хоёр жилийн хорих ял оноосон байна. Гэвч тэрээр жирэмсэн байгаа тул хорих ялыг хоёр жилээр хойшлуулжээ. Мөн “Фенобарбитал” эмийг хэрэглэх зааврыг иргэдэд утсаар буруу өгснөөс болж хоёр нярайг хордуулсан гэх “Монос-Улаанбаатар” компанийн лавлах эмч Д.Жавхлантөгсд нэг жилийн хорих ял өгч, ялыг тэнссэн байна.

Шүүх хуралд мөн тус эмэнд хордсон 16 нярайн эцэг эх, ар гэрийнхэн оролцсон бөгөөд эцэг, эхчүүд “Бидний хүүхдүүд эмэнд хордсоноос хойш байнга өвдөж, эмнэлэгт үзүүлж,  хэвтэн эмчлүүлж байгаа. Цаашид ямар ч хүндрэл үүсэхийг хэлж мэдэхгүй тул айдастай амьдарч байгаа” хэмээн ярьж байлаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.