Гадуур дэлгэрээд байгаа ханиаднаас хэрхэн салах вэ

2014/11/28
Share |
Хүмүүс:
Гадуур дэлгэрээд байгаа ханиаднаас хэрхэн салах вэ

Яг одоо ихээр дэлгэрээд байгаа ханиадны талаарх зөвлөмж юм. Хүмүүс дур мэдэн өөрснөө эмчлэх гэж оролдож, эмийн сангуудаас эмчийн зааваргүй эм авч ууж байгаа нь уг ханиадыг улам ихэсгэж байгаа бөгөөд ялангуяа бага насны хүүхдүүд хүндээр өвдөж байна. Өнөөдөр таны хүүхэд энэ ханиадыг тусаагүй байж магадгүй ч та бусдын тусын тулд цааш нь тараагаарай Уг ханиадны вирус нь гаднаас орж ирсэн бөгөөд ханиад хүрсэн хүүхдүүд өндөр халуурч байгаа.

Энэ нь хэдийгээр монгол хүний дархлааны системтэй холбоотой боловч эцэг эхчүүдийн эрүүл мэндийн мэдлэгэ багын улмаас халуун бууруулах эмнүүдийг уулгах буруу эмчилгээг хийж байна.

Ханиадны үед гарч буй шинж тэмдгүүд эхний үед хоолой өвдөх, идээлэх , өндрөөр халуурах, хордлогонд орох, бүх бие үе мөчөөрөө өвдөх, биеийн хэсгээр харшил өгөх зэргээр илэрч байна.

Ажигласнаар бол менингитийн, А гепатитийн (халдварт шар) үндсэн шинжүүд их илэрч байгаа.

Толгой хүчтэй өвдөх, даралт өөрчлөгдөх, хэлбэлзэх, дотор муухай болох, ядран сульдах, хоолонд дургүй болох, нойр хүрэх , захын мэдрэлүүдийн ажиллагаа алдагдах (хөл, гар даарах, хүчгүй болох байдлууд харагдаж байна.

Эдгээр шинж тэмдгүүд илэрсэн үед эмчилгээний дараах аргуудыг хэрэглэх нь илүү үр дүнтэй.

– Халуурсан үед парацитомол (халуун бууруулах) эмийг уухгүй байх, харин амидопирины уусмал уух

– Аль болохоор тайван байх, орондоо орж дулаан унтах. Энэ ханиадны үед УНТАХ маш чухал .

– Ханиадны үед уургийн дутагдалд ордог тул хоолоор уургийг нөхнө. Үүнд уургийн агууламж ихтэй малын бөөр, зүрхийг байцаа, сонгинотой холин жингэж идвэл сайн.

– Аарц буцалгаж уух.

– Элэгний нухашыг чанасан, жигнэсэн байцаатай хамт идвэл сайн.

– Үе мөч хөрөх, өвдөж байгаа үед халуун бигнүүрээр жин тавих, горчиз наах, гэрлээр шарах нь тустай

– Хүхрийн дутагдалаас сэргийлэхийн тул малын уушгийг машиндаад чөмөгтэй хамт чанаж өгвөл сайн. Мөн хар талхтай хамт ид.

– Ам хурдан хатаж цангадаг тул бүлээн ногоон цайн дээр бага зэргийн лимоны шүүс нэмж ойр ойрхон уух.

– Витамин В12 –ийг (тариагаар худалдаж аваад шилнээс нь соруулан Лийртэй хамт мексердэж өгөх.

– Шээсээ удаан барьж болохгүй.

-Хоолой, ам, хамрыг ойр ойрхон сайтар цэвэрлэж байгаарай. Хамгийн гол нь та хүүхдээ сайн унтуулж, уургын дутагдалыг нь нөхөн, шингэнэ юм сайн уулгаарай. Жигнэсэн, чанасан тэжээллэг хоол унд өгч дээрх аргуудыг хэрэглээрэй.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Энгельс купить Cocaine HQ Москва РязанскР¸Ð¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ HQ Гашиш Баксан купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ MDMA Crystal [Import] Москва БирюлёвР¾ ЗападноРµ купить VHQ Cocaine 98% Bolivia Доп наркотиРºÐ¸ Москва КотловкР° купить Ecstasy: Red Monkey 250mg Москва СтрогинР¾ купить Ecstasy: Yellow Homer 200mg Ð’ÐµÑ€Ñ…Ð¾Ñ‚ÑƒÑ €ÑŒÐµ купить LSD-25 (HQ) 250мкг ПетровсРº-ЗабайкÐ
IP:93.179.90.38  2018-07-16 03:01:37
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.