УЛС ТӨРД ШИНЭ “СҮГСЭЛЗҮҮР”

2014/11/28
Share |
Хүмүүс:
УЛС ТӨРД ШИНЭ “СҮГСЭЛЗҮҮР”

Сүүлийн жилүүдэд улс төр үзэж харах шинэ зүйлгүй нэг л уйтгартай байх болов. Байгаа хэд нь нөгөө л партизан болсон хэдэн өвгөд нэгнийгээ огцруулна, солино, холино, би дарга болно, чи дарга болно гэж сандал суудал булаацалдсаар өдөр хоног өнгөрдөг боллоо. Улс төрийг үзэж харах юмаар дүүрэн байлгадаг гудамжны гэх С.Ганбаатар, Ж.Батзандан, О.Магнай, Г.Уянга зэрэг гол дүрүүд яагаад ч юм гэнэт бүгд таг болов. Бодвол амьдралаа бодоод ч юм уу араа бодоод ч юм уу дуугүй болцгоосон байх. Гэтэл саяхан ETV телевизийн “Тод зочин” нэвтрүүлгийн ярилцлагын цагаар хөрөнгөтнийг дэмжих үзэл үнэртүүлсэн Б.Мөнхцэлмэг гэгч залуу “Хувийн хэвшлийг хайрлая” хэмээн лоозогнож гарлаа. Улс төрд шинэ манлайлагч хайж байхаар улс төрд шинэ сүгсэлзүүрүүдийг хайж олох цаг нь ирсэн ч юм шиг. Түүний ярилцлагыг сонсвол ёстой л нөгөө  хуучны сүгсэлзүүрүүдийг эргэж санагдуулам эмоцитой ярих аж. Ямартай ч зөв ч юм шиг, буруу ч юм шиг зүйлийг уриалж байгаа Б.Мөнхцэлмэг гэгч залуугийн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна

https://www.youtube.com/watch?v=DdCVHYeSEV4&app=desktop


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.