Хүмүүс: |
Монгол жүжигчин Холливудийн кинонд тоглож байгаа гэх мэдээлэл монголчуудын анхаарлын төвд ороод багагүй хугацааг үдэж байна. Харин энэ дуулианы эзэн Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайхан өчигдөр Нью-Йоркийн алдарт “Broadway” дахь “AMC Loews” театрт болох “Марко Поло” киноны албан ёсны нээлтэд оролцсон юм. Энэ том түүхэн бүтээлд Амраа маань гэргийн хамтаар хүрэлцэн иржээ.