Оюутолгойн баяжуулах үйлдвэр өчигдөр шатжээ

2014/12/04
Share |
Хүмүүс:
Оюутолгойн баяжуулах үйлдвэр өчигдөр шатжээ

Оюутолгой компанийн баяжуулах үйлдвэр шатаж байна гэх зураг бүхий мэдээлэл шуугиулж эхэллээ.Оюутолгойн орд дахь аюулгүйн харанга, дохио дуугарахгүй байгаа бөгөөд баяжуулах үйлдвэрийн дээврээс утаа суунаглаж байгаа талаар эх сурвалжаас мэдээлж байна. Өөрөөр хэлбэл, баяжуулах үйлдвэрийн бутлагч тээрэмд гал гарсан ажээ. Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн хувьд ажлын цаг дуусаагүй байсан бөгөөд тухайн үед дотор нь ажилчид байсан байж болзошгүй юм байна. Галын хэмжээ нилээн их байгаа бөгөөд яаралтай арга хэмжээг авч байгаа гэнэ. Энэ мэдээллийг анх тухайн компанийн ажилтан цахим хуудаснаа байрлуулсан юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.