МОНГОЛ УЛСЫН МИСС Э.ЭНХЖИН АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ БАЙНА

2014/12/04
Share |
Хүмүүс:
МОНГОЛ УЛСЫН МИСС Э.ЭНХЖИН АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ БАЙНА

Өнөөдөр дэлхий дээр 40 гаруй олон улсын шинж чанартай сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн жил бүр зохион байгуулагддаг ч хүн бүрт хүлээн зөвшөөрөгдсөн, цар хүрээ, зохион байгуулалтын хувьд өндөр түвшинд хүрсэн тоотой хэдхэн тэмцээн буй.
“ИХ ТАВ” гэж нэрлэгдэх болсон эдгээр тэмцээнүүдэд аль улсын, ямар үзэсгэлэнт бүсгүй түрүүлэх бол хэмээн олон сая хүмүүс жил бүр чих тавин хүлээж суудаг болжээ. Эдгээрийн дундаас сүүлийн жилүүдэд шилдгүүдийн эгнээнд хүч түрэн орж ирсэн Европ тивээс зохион байгуулдаг цорын ганц тэмцээн нь “MISS SUPRANATIONAL”. Панам улсын “World Beauty Association” компани 2009 оноос санаачлан өнгөрсөн таван жилийн хугацаанд Польш улсын Варшав болон Плак хот, Беларусын Минск хотуудад гоо сайхны олимпийг амжилттайгаар зохиосон.
Тэгвэл “Face of beauty international”, “Азийн мисс” зэрэг тэмцээнүүдийн Монгол дахь албан ёсны эрхийг эзэмшдэг NCBM компани тус тэмцээнд энэ жил анх удаа Монгол охиноо илгээжээ. 91 орны төлөөлөл болсон үзэсгэлэнт бүсгүйчүүд Польш улсад цуглаад байгаа бөгөөд эх орноо төлөөлж Энхмаагийн Энхжин оролцож байна. Тэрээр ХААИС-д Мал эмнэлзүйч мэргэжлээр суралцдаг, өнгөрсөн жил Дэлхийн бодибуйлдингийн аварга шалгаруулах тэмцээнд фитнесс миссийн төрөлд оролцож байсан туршлагатай аж. Э.Энхжин авьяас номинацидаа Монгол үндэсний бүжиг бүжиглэж, Монгол уран бичлэгийн урлагийг сонирхуулсан бөгөөд үндэснийхээ соёл, өв уламжлалыг дэлхий дахинаа сурталчилж чадлаа.
25000 ам.долларыг тэргүүн байрын эзэндээ амлаад байгаа “MISS SUPRANATIONAL 2014” тэмцээний төгсгөлийн ёслолын ажиллагааг NTV телевиз албан ёсны онцгой эрхтэйгээр арваннэгдүгээр сарын 11-ны үдшийн 23:00 цагт үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэлээ хангаад байна. Гоо үзэсгэлэнгээр халгисан сэтгэл хөдлөм, гайхамшигт шоуг үзэж, Монгол гоо бүсгүйгээ дэмжээрэй. Энэ өдрүүдэд Фэйсбүүк санал хураалт үргэлжилж байгаа бөгөөд уншигч та бүхнийг доорхи хаягаар орж Монгол улсын миссдээ саналаа өгөхийг хүсч байна.

Санал өгөх: https://www.facebook.com/MissSupranational








Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.