Ичмээр Монголчууд ичиг ичиг

2014/12/06
Share |
Хүмүүс:
Ичмээр Монголчууд ичиг ичиг

“Гоёл-2015” наадмын топ моделиор шалгарч, загварын ертөнцийн оргилд гарсан  мисс Х.Бадамгэрэл сүүлийн өдрүүдэд ихэд “эрэлттэй” байгаа. Тус наадмыг ихэд хүндэтгэдэг болохоор өнгөрсөн жил нярайлаад удаагүй байхдаа “Гоёл”-ын тайзнаа алхсан гэдгээ хүртэл хэвлэлийнхэнд ярьж, тэрбээр гэр бүлийнхэндээ талархал илэрхийлсэн. Түүний хувьд загварын тайзнаа 10 гаруй жил ажиллаж,чамлахааргүй амжилт үзүүлсэн. Түүнчлэн өөрийн агентлагаа нээж,шинэ залуу хүүхдүүдэд гоо зүйн боловсрол олгохоор ажиллаж буй. Монголчууд бид хэдий болтол нэгнээ муучилж, гутаах вэ? "Гоёл" наадмаас топ авсан хүн бүхнийг их бага хэмжээгээр Ц.Мянганбаяр гэгч хүнтэй холбож, ямар нэгэн аргаар хамаатуулчихдаг мэргэн хүмүүс юм. Түрүү жилийн топ Ариунбилэгийг мөн л энэхүү эрхэмтэй нэр нэгтгэж байсан бол отгон топ Х.Бадамгэрэлийг энэ яриа тойрсонгүй. Учир нь гэр бүлтэй, бяцхан хүүтэй түүнийг яг одоогоор Ц.Мянганбаяртай холбож чадахгүй болохоороо итгэмээргүй яриа дахин гаргасан байх юм. Олон жилийн өмнө уулздаг байсан, машин авхуулсан гээд л. Жил жилийн топ болгон энэ муу нэрнээс яаж салах вэ? хэн ч авсан бас Ц.Мянганбаярын нэр дахиад л гарч ирнэ. Худал зүйлийг 1000 давтахаар үнэн болдог гэгчээр ингэж ярьсаар байх уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!