Дэлхийн миссийн санал асуулга өнөөдөр дуусна

2014/12/08
Share |
Хүмүүс:
Дэлхийн миссийн санал асуулга өнөөдөр дуусна

Лондон хотноо зохион байгуулагдаж буй 64 дэх удаагийн дэлхийн мисс шалгаруулах “World miss 2014” наадмын “Social media awards” буюу онлайн санал асуулга өнөөдөр албан ёсоор хаагдах юм байна. 

Энэхүү санал асуулгад “Miss World Mongolia” фэйж болон “Miss World” апп хуудсаар өгсөн санал тооцогдох юм байна. Одоогийн байдлаар дэлхийн 130 гаруй орны гоо бүсгүйгээс эцсийн шалгаруулалтад Унгар тэргүүлж байгаа бол удаах байранд Энэтхэгийн мисс орж байна. 

Харин гуравт манай улсын мисс Т.Батцэцэг явж байгаа бол араас нь Хайти, Зимбабаве, Австрали, Чех, Босни Герцеговени, Доминикан, Өмнөд судан, Франц, Намиби, Шотланд, Турк, ОХУ, Мексик, Пуэрто Рико, Хорват, Өмнөд Африк, Хятадын гоо бүсгүйчүүд тунаад байгаа юм. 

Тиймээс санал асуулга дуусахаас өмнө эх орноо дэлхийн гоо сайхны олимпод төлөөлж буй Т.Батцэцэгийгээ дэмжихийг уриалж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.