Эх орноо хайрлах хайрыг мэдрэхийг урьж байна

2014/12/09
Share |
Хүмүүс:
Эх орноо хайрлах хайрыг мэдрэхийг урьж байна

Тэнгис, Өргөө кино театруудын дэлгэцнээ "Скин” энтертайментийн бүтээл “Зүрх зогсохгүй” адал явдалт уран сайхны кино энэ сарын 2-ны өдөр кино сонирхогч үзэгчдийн алга ташилтан дунд амжилттай нээлтээ хийсэн билээ. Киноны анхны үзэгчид нэлээд сэтгэл өндөр гарсан бөгөөд одоо ч танхим дүүрэн үзэгчидтэй кино театруудын хамгийн их үзэгчтэй кино хэвээр байгаа аж.

 

Уг уран бүтээлд Хип хоп урлагийн төлөөлөл болсон залуу уран бүтээлчид дүр бүтээсэн гэдгээрээ онцлог бөгөөд эл бүтээлийн найруулагчаар “Скин” энтертайментийн найруулагч Б.Анар ажиллаж гол дүрд “Зүүдэнд ч оромгүй явдал” киногоор олны танил болсон Б.Энхтүвшин тоглосон бол туслах дүрд “Ice top” хамтлагийн Боогий буюу Б.Чулуунбаяр, “Outlaw” хамтлагийн ахлагч Э.Ариун-Эрдэнэ, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Навчаа зэрэг уран бүтээлчид оролцон тогложээ.

 

 

“Зүрх зогсохгүй” адал явдалт уран сайхны кино одоо Тэнгис, Өргөө, Соёмбо кино театруудын дэлгэцнээ өдөр бүр гарч байгаа бөгөөд та бүхэнийг залуусын ариун нандин хайр сэтгэл, эх орноо хайрлах хайрыг хэсэгхэн хугацаанд ирж мэдрэхийг урьж байна.  

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.