Зөн билэгч Б.Сарандаваа 100 сая төгрөг нэхэмжилжээ

2014/12/11
Share |
Хүмүүс:
Зөн билэгч Б.Сарандаваа 100 сая төгрөг нэхэмжилжээ

“Монгол Аура” төвийн тэргүүн, Зөн билэгч, Зурхайч Б.Сарандаваа “Монголын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн нийгэмлэг” болон “Ийгл” телевизээс 100 сая төгрөг нэхэмжилжээ. Учир нь “Мухар Сүсэг” нэртэй нэвтрүүлгийг бэлтгэж “Ийгл” телевизээр цацсан байна. Нэвтрүүлэгт  нийгэмд болж буй үзэгдлийг шинжлэх ухаанч өнцгөөс харж шүүмжлэн, нийгэмд шинжлэх ухаанч үзлийг дэлгэрүүлэх, янз бүрийн онцгой хүмүүс бус харин монголын нийгэм, монгол хүмүүс хэрхэн мухар сүсэгт автаж, нийгмийн хөгжлөөс хойш ухарч байгаа тухай, төр засаг нь үүний эсрэг ямар нэг арга хэмжээ авахгүй байгаагаар барахгүй зарим нэг албаны хүмүүс дэвэргэн хөгжүүлж байгаа тухай шүүмжилсэн байна. Тухайлбал арьсан түрийвчээ даллаж хурайлж тарни уншихад мөнгөтэй болно гэх мэт мөнгөтэй болох 21 аргыг элдэв маягаар заадаг тухай өгүүлжээ. Хүн хөдөлмөрлөж түүнийхээ үр шимийг хүртэж мөнгөтэй болохын оронд итгэл үнэмшил дээр нь тоглож хэсэг хүмүүс хөлжиж байгааг харуулсан байна. Харин Б.Сарандаваа нь нэр төрд халдаж, худал гүтгэсэн хэмээн 100 сая төгрөг нэхэж байна. Шүүх хурал удахгүй болох  юм. Монголын шүүх иргэдийн итгэлээр тоглож мухар сүсэг үүсгэж буй этгээдийн талд уу? Эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслийн талд шийдэх үү?  гэдгийг эргэн мэдээлнэ.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
csojrmxgg HTSvYmzcoxjeykvvjh, [url=http://dsxuvhjbywyz.com/] dsxuvhjbywyz[/url], [link=http://wuryhweqcclq.com/ ]wuryhweqcclq[/link], http://ogyblsnatamt.com/
IP:5.188.211.16  2019-09-09 13:08:14
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.