Хүмүүс: |
Дөнгөж сая МАН-ын удирдах зөвлөл хуралдаж дэд сайд нараа тодруулсан байна.
Тодруулбал,
1. Аж үйлдвэрийн дэд сайд- Х.Баделхан /УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх/
2. БСШУ-ны дэд сайд -Я.Төмөрбаатар /Стратеги академийн захирал/
3. ГХЯ-ны дэд сайд- н.Оюундарь / “The bull” рестораны захирал, “Blue Mon” товерын эзэн/
4. ЭМ, спортын дэд сайд- н.Атармаа /шинэ хүн/
5. Уул уурхайн дэд сайд- Г.Тэмүүлэн /Оюутолгойн ТУЗ-ын гишүүн/
6. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд- Б.Мөнхбаатар /Нийслэлийн засаг даргын орлогч асан, БЗД-ийн засаг дарга асан/
7. Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдад Б.Батзориг /БЗД-ийн засаг дарга асан/, Т.Аюурсайхан /МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга/, Н.Цэрэнбат /UFC группийн гүйцэтгэх захирал/. Эдгээр гурван хүн ХХАА-н дэд сайдад нэр дэвшээд санал тэнцээд байгаа аж. Тиймээс эцсийн шийдвэрийг намын дарга М.Энхболд гаргах юм байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Батзориг сонгогдох илүү магадлалтай байгаа аж.