Майкл Жексоны хэрэглээ сард 1,5 сая доллар

2008/05/30
Share |
Хүмүүс: Jackson Micheal  | 
Майкл Жексоны хэрэглээ сард 1,5 сая доллар

1949 онд хєл муутай Кэтрин Скруз бvсгvйчvvдийн эрлэг болсон Жозеф Жексон гэгч залуутай гэрэлсэн нь хожим дэлхийн поп хєгжмийн тvvхэнд маш их нєлєє vзvvлнэ гэж хэний толгойд орох билээ. Жозеф нь хєгжимчин болохыг мєрєєддєг байсан ч эхнэр нь жил болгон тєрж байсанд мєрєєдлєє орхихоос єєр аргагvй болжээ.
Жозеф Жексон нь гэртээ жинхэнэ дарангуйлагч байв. Хvvхдvvдээ vеийнхэнтэйгээ найзлах нь бvv хэл vг ч солихыг хориглодог байсан болохоор Жексоны хvvхдvvд хичээл тармагц гэрийн зvг харайлгана. Ирээдvйн поп од л эцгийнхээ vгнээс зєрчихдєг, хэлэх гэсэн vгээ хэлчихдэг байсан гэж хожим ах, эгч нар нь ярьсан байдаг.
Хvvхдvvд хичээлээ давтсаныхаа дараа дуулалдан цагийг єнгєрєєдєг байжээ. Ээж нь багагvй авьяастай гэдгийг нь мэддэг ч нєхєртєє хэлж зvрхэлдэггvй байв. Тэгээд боломж гармагц нєхрєє ятгаж хvvхдvvдээ хэрхэн дуулахыг сонсгоод авч. Жозеф сэтгэл хангалуун байсан тул тэдэнд хєгжим авч єгєєд єєрєє заадаг болов. Мэдээж хэрэг єєрийн сурсан «Миний хэлснээр чадахгvй бол алганы амт» гэсэн зарчмаар тэднийг сургадаг байсан аж. Удалгvй Марлон, Жэки, Жерме, Тито, Майкл гэсэн таван ах дvv хотын клубуудэд дуулдаг болов. 1960-аад оны дундуур таван Жексон ерєнхийлєгч агсан Рузвельтийн нэрэмжит залуу авьяастны тэмцээнд яллаа. Тэр цагаас хойш эцэг нь хvvхдvvдээ клуб, стриптиз бааруудад тоглуулдаг болов. Тоглолтын дараа тус бvрт нь халаасны мєнгє гэж жаахан юм єгдєг ч болов. Хvvхдvvд мєнгєєрєє чихэр, жимс авч vгvй бол хожим гоё юм авна гээд хурааж байхад Майкл л ганцаараа чихэр бєєндєж авчихаад хєршийнхєє хvvхдvvдэд vнэ хvргэн зардаг байжээ.
“Жексон 5» хамтлаг Филадельфи, Вашингтон зэрэг хотуудаар аялан тоглолт хийдэг боллоо. 1967 оноос Жозеф Жексон ажлаа орхин хєвгvvдийнхээ хамтлагийн продюссер болов. Хамтлаг тэр жилдээ «Биг бой» нэртэй анхны цомгоо бичvvлсэн тєдийгvй Дайана Росс зэрэг одуудтай танилцаж хожим нэр алдрын оргилд хvрэхэд нь асар их тус болжээ. Дараа «Мотаун Рекордз» студитэй гэрээ байгуулснаар гэр бvлээрээ Лос-Анжелос руу нvvж Голливудэд амьдрах болов.
Тун удалгуй ах дvv тавын концерт алдарт «Битлз»-ийнхээс дутахааргуй сvр дуулиантай болдог боллоо. Ингээд ч зогсохгvй концертийн ємнє тэдэн рvу утсаар ярьж алахаар заналхийлдэг байсан болохоор бие хамгаалагч хєлсєлж авахад хvрчээ. Шар хэвлэ¬лvvдэд тэднийг ядуусын хороололд хогийн сав ухаж, эрvvгийхэнтэй нєхєрлєж єссєн энэ тэр гэж элдвээр бичиж эхлэв.
1971 онд Майкл Жексон анхны бие даасан цомгоо гаргаснаар цаашид аажим аажмаар бусдаасаа тасарч эхлэв. Ах дvv тав урьдын адил Америк даяар тоглолт хийж, шинхэнэ одууд болон хувирсан ч Майкл тэдний хамт дуулах нь цєєрсєєр байв. Vvнтэй зэрэгцэн дарангуйлагч эцэг нь єєр хvvхэнтэй учир ургуулж хvvхэдтэй болсныг тэд мэдээд маш их цочирдлоо. Гэвч шоу бизнесээ орхисонгvй харин ч хvрээгээ тэлж ах дvv тавын араас бvх хvvхдvvд нь дуулах болов.
Энэ vед Майклын зан л улам хачин, зожиг болсоор байлаа. Нэг бол хэдэн долоо хоногоор хувцсаа солихгvй, усанд орохгvй явж, єрєєнд нь орох бvv хэл дэргэдуур гарахаас ой гутам vнэр ханхлуулна. Тэгснээ гэнэт айхтар цэвэрч хvн болчихно. Vгvй бол гэнэт хvний анатомийг судална гээд уусмалд хийсэн хvний тархи худалдан авч, анагаахын ном зохиол толгой єєд таталгvй уншина. Тэгснээ гэнэт араатан амьтдад дуртай болж гэрээрээ нэг нохой, муур, сармагчин, аварга могой, хун шувуу, лам гєрєєс гээд багаахан хэмжээний амьтны хvрээлэнтэй болоод авна.
Америкийн гол тєлєв хар арьстнуудыг байлдан дагуулсан од байсан Майкл Жексон «Триллер» нэртэй цомог гаргаж, жинхэнэ клип, поп хєгжим ямар байх ёстойг яруу тодоор харуулж дэлхийн хэмжээний супер од, попын хаан болж хувирав. Энэ цомог нь 26 сая хувь борлогдсон нь одоо хvртэл эвдэгдээгvй амжилт юм. Vvнээс хойш тэрээр олон алдартай цомог гаргаж, шvтэн бишрэгчдийнхээ тоог хэдэн зуун саяар нэмсэн.
Халдвар авахаас айсандаа бээлийтэй гараар мэндэлдэг болсон. Хар арьсаа цагаан арьсаар сольж єєрчилснєєр олон мянган хар арьст хvмvvсийн уурыг хvргэсэн, хамрын¬хаа хэвийг дэндvv олон єєрчилсєєр хамар ч гэхэд хэцvv юмтай болсон. Хоер ч удаа бага насны хvvхдийг садар самуунд татсан хэргээр шvvхэд дуудагдсан. Эхний удаад мєнгє єгєєд гомдол гаргасан талын амыг тагласан бол хоёр дахь удаад тангарагтны шvvхийн ємнє гарч цагаадсан. Энэ мэтээр Майкл Жексоны хутгалдсан элдэв явдлыг тоочоод байвал нэлээд урт жагсаалт гарах биз.
«Уолл стрит жорнэл» сонины мэдээлснээр Жексон сард 1.5 сая доллар, жилд дунджаар 20-30 сая доллар хэрэглээндээ зарцууладаг аж. Энэ хэмжээг зарим эх сурвалжууд 270-300 сая доллар ч гэж мэдээлжээ. Цаашилбал бэлэн мєнгєний ихээхэн асуудалтай тулгарч 2003 оны эхний сард гар дээрээ дєнгєж 38 мянган доллартай vлдэж байсан ч удаатай. Гэхдээ поп хаан хэдий тэнгэрт тулсан их єртэй ч баян хэвээр. Юуны ємнє тэрээр 70 сая доллараар vнэлэгдээд байгаа «Неверленд» нэртэй эдлэн газартай. Мєн «Битлз»-ийн 251 цомог, Элвис Пресли зэрэг алдартнуудын бичлэгийн лицензийг наймаалах, цацах эрх бvхий хэдэн тэрбум доллараар унэлэгддэг “Зопу-АТУ”-ийн 50 хувийг эзэмшдэг бєгєєд тvvнээсээ ноогдол ашиг болгож жил болгон 80 сая доллар авдаг. Ингээд ч зогсохгvй єнгєрсєн жил болсон шvvх хурлын дуулиан далбаан дор тvvний цомгийн vнэ нэлээд хэдэн хувь нэмэгдсэн байна. Хэдийгээр 80-аад онд гарч ирсэн, одоо нэр алдрынхаа оргил vеийг єнгєрєєд харьж яваа гэдэг ч зєвхєн 2001 онд гэхэд тvvний цомог 2.1 сая хувиар борложээ.

Эх сурвалж: Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser РаменскР¾Ðµ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Героин РОЗНИЦА (999 VHQ) ÐÑ„Ð³Ð°Ð½Ð¸ÑÑ ‚ан КисловоР´ÑÐº купить Марки LSD ÐÐ»ÑƒÐ¿ÐºÐ°ÐžÑ Ð¿Ð°Ñ€Ð¸Ð²Ð°Ðµ тся купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ HQ Гашиш КисловоР´ÑÐº купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ VHQ Cocaine 98% Bolivia ТрамадоР» в Мезени Асбест купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ LSD-25 (HQ) 170мкг закладкР¸ спайса в калуге Старица купить Метадон (HQ) Ð“ÐµÑ€Ð¼Ð°Ð½Ð¸Ñ  Спас-Дем
IP:193.32.95.234  2018-07-21 09:38:15
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.