Монгол хүн монгол хүнээ хайрлая Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

2014/12/18
Share |
Хүмүүс:
Монгол хүн монгол хүнээ хайрлая Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

Их номын Жавзандамба Хутагт Төв сар бүр хүмүүнлэг, буяны үйлс зохион, ядарсан, энэлсэн, гачигдсан хүмүүсд тусалдаг уламжлалтай. Тус төвөөс12-р сарын сайн үйлсийн аянаа "Их Хөлгөний уламжлалыг Хадгалах Төв"-ийн харъяа Дулмаалин хийд болон "Олон Улсын Буддист Нийгэмлэг"-тэй хамтран тун амжилттай зохион байгууллаа. Энэ удаа "Дулмаалин" хийд дээр 7 хоногийн 5-н өдөр үнэ төлбөргүй хооллож ундаалахаар ирдэг гэр оронгүй, ядарч зүдэрсэн эмзэг бүлгийн хүмүүсд 15 хайрцаг эрэгтэй, эмэгтэй өвлийн дулаан гутал, хувцас тараалаа. Энэхүү хандивийн ажлын хүрээнд өргөсөн гутал, хувцас тэдгээр орон гэргүй эмзэг бүлгийн хүмүүсийг хахир хатуу өвлийн улиралыг давахад нь өчүүхэн ч атугай тус нэмэр болно хэмээн найдаж байна. "Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төв"-ийн харъяа Дулмаалин хийд орон гэргүй, амьдралын түвшин доогуур эмзэг бүлгийн хүмүүсийг 7 хоногийн 5 өдөр үнэ төлбөргүй хооллож ундаалдаг буянт үйлсийг 10 гаруй жилийн турш хэрэгжүүлж байна. Тус хийд дээр өдөртөө ойролцоогоор 60 гаруй хүн хооллохоор ирдэг бөгөөд зарим үед 100 хол давсан хүн ирэх тохиолдол байдаг ажээ.Энэхүү буяны ажлын зургуудаас хүргэж байна.

 



















































Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.