Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос

2014/12/18
Share |
Хүмүүс:
Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос

Сайн үйлсийн аяныг санаачлагч Доминик Харрисон-Бентзен

Английн Төв Ланкаширын их сургуулийн нэгэн оюутан орон гэргүй эрийн төлөө онлайн хуудсаар дамжуулан 16500 фунт-стерлинг /26 мянган ам.доллар орчим/ цуглуулжээ. Сайн үйлсийн аяныг санаачлагч оюутан бүсгүйг Доминик Харрисон-Бентзен гэдэг аж. Тэрээр нэгэн үдэш банкны картаа алга болгосноос гэртээ харих унааны мөнгөгүй хоцорчээ. Гэтэл гудамжинд зогсох орон гэргүй Робби гэгч эрэгтэй түүнд байгаа хэдэн бутархайгаа өгч туслахыг хүссэн байна. Доминик түүний сүүлчийн хэдэн буртархайг авч тэсгэлгүй, сайхан сэтгэлд нь талархсанаа илэрхийлээд явжээ. Доминик гэртээ аюулгүй харьсан хойноо өдөр бүр бусдын үл тоосон харцанд зэмлүүлдэг орон гэргүй эрэгтэй тийм сайхан сэтгэл гаргасанд ихэд догдолж, туслах хүсэл төрсөн гэнэ. Ингээд тэрээр Роббид сууц авч өгөхөд зориулан онлайн хуудас нээсэн нь өнөөдрийн байдлаар /XII.17/ 16500 фунт-стерлинг цугларчээ. Тус хуудсанд хандив өргөгчдөөс Роббид байсан бутархайтай тэнцэх гурван фунт-стерлингийг  л цуглуулж байгаа аж.

Доминиктай учрахаас өмнө Робби бүтэн долоон сарын турш Английн хойд хэсгийн Престон хотоор орон гэргүй хэрэн тэнүүчилж амьдарсан аж.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.