Анжелина Жоли: Би хэзээ ч хүүхэдтэй болж, жинхэнэ хайр дурлалтай учирна гэж бодоогүй

2014/12/22
Share |
Хүмүүс:
Анжелина Жоли: Би хэзээ ч хүүхэдтэй болж, жинхэнэ хайр дурлалтай учирна гэж бодоогүй

Холливудын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй Анжелина Жолигийн амьдралын түүх тийм ч сайхан байгаагүй. Түүний ээж хорт хавдраар нас барж, өөрөө ч мөн хөхний хорт хавдраар өвдсөн. Гэвч түүний амьдралд бурхнаас бэлэглэсэн хамгийн том бэлэг нь хүүхдүүд болоод Брэд Питт гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэрээр жүжигчний карьерээ өндөрлүүлсэн ч кино зохиолч, найруулагч болоод энх тайвны үйл ажиллагаанд өөрийн шинэ орон зайгаа бий болгоод байгаа. Тэрээр хамгийн сүүлд “Unbroken” нэртэй кино зохиол бичиж, өөрөө найруулагчаар нь ажилласан билээ. Жолигийн хувьд хэвлэлийнхэнд тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй. Харин энэ удаа Жоли –“ELLE” сэтгүүлд хүүхдүүд, Брэдийн тухай болон яахаас ч буцахгүй 20 насныхаа талаар хэрхэн өгүүлснийг энд онцлон хүргэж байна.

-БИ БРЭДЭЭС УЙДАЖ БАЙГААГҮЙ-

jolieАнжелина Жоли: -Би урьд нь зөв хүнээ сонгосон гэж итгэж байсан ч хоёр удаа салсан. Салалтын дараа гэртээ ирэхэд үлгэр яг л ингээд төгсөж байгаа юм шиг итгэмээргүй санагддаг байсан. 2004 онд Брэд бид хоёрын харилцаа эхлэхэд ийм удаан үргэлжилнэ гэж төсөөлөөгүй. Найман жил болсны дараа буюу 2012 оны 4 сард урт удаан үргэлжилсэн харилцаа минь сүй болж хувирсан. Бидний дунд асуудлууд мэдээж байсан. Гэхдээ бид үргэлж нэгнээ шүүмжилж, хурцалж галзуу мэт аашилсныхаа дараа үргэлж бие биенээсээ гайхалтай мэдрэмжүүдийг авдаг. Өнөөдрийг хүртэл би түүнээс уйдсан удаагүй. Энэ олон жилийн дараа эргээд харахад бидэнд түүх бий болсон байна. Гүн гүнзгий хайр байдаг гэдэгт би одоо л итгэж байна. Бид яг л дотно найзууд шиг байдаг.

jolie

 -БИ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХЫГ ХҮССЭН-

Жоли үнэхээр “галзуу” эмэгтэй байсан. Тэр хэзээ ч ганцаардсан эмэгтэй байгаагүй. Тэр алдарт жүжигчин Билли Бобтой үерхэж байхдаа түүний нэрийг зүүн гарынхаа булчин дээр шивүүлж байсан. Харин түүнээс салсныхаа дараа тэр шивээсээ арилгаж, хүүхдүүдийнхээ төрсөн он сарыг шивсэн юм. 2000 оны Оскарын улаан хивсний ёслол дээр тэр төрсөн ахтайгаа үнсэлцэж шуугиан тарьсан. Мөн өөрийн экс нөхөр Билли Бобын цусыг гуурсанд шахаж, хүзүүний зүүлт болгон зүүж ирж байсан нь олон нийтэд буруу ойлголт төрүүлсэн юм. Тэрээр энэ талаараа хариулжээ.

jolie

Анжелина Жоли: -Тэр бол зүгээр л намайг тойрон хүрээлж байсан хануудыг нураахыг хүссэн юм. Би ямар нэгэн гаж үйлдэл гаргаж, бусдын анхаарлыг татахын тулд бус зүгээр л эрх чөлөөтэй байгаагаа илэрхийлэхийг л хүссэн. Миний жүжигчний карьер хэтэрхий багаас минь эхэлсэн. Тиймээс  би эрх чөлөөтэй байхыг хүссэн. Бас эргэн тойронд минь хана хашлага байгаа юм шиг мэдрэгдэх үед тэр бүхний эсрэг үйлдэл хийхийг оролдоно. Энэ нь заримдаа маш сонин байдлаар илэрдэг, буруу ойлгогдохоор. Гэхдээ энэ бол чи өөрийгөө хэн бэ гэдгийг мэдэх гэж байгаа оролдлого юм. Яагаад ч юм миний өмнөх гэрлэлтүүд урт удаан үргэлжлэхгүй мэт совин төрдөг байсан нь заримдаа хэт сонин үйлдлүүдээр илэрдэг байсан байж болох юм.

-ХҮҮХДҮҮД МИНЬ МИНИЙ ХУВЬД ХАМГИЙН ЧУХАЛ–

Жолигийн хувьд амьдралаас авсан бэлэг нь түүний хүүхдүүд байв. Брэдтэй танилцахаас өмнөх амьдрал нь олны өмнө ил байж, түүний амьдрал үргэлж л адал явдалтай байдаг байсан. Гэсэн ч Жоли 2002 онд Мэддокс нэртэй хүүг өргөж аван, анх удаа өөрийгөө эх хүн болохоо ухамсарласан гэдэг. Тэрээр өөрөө хүүхэд төрүүлнэ гэсэн итгэлгүй байсан аж. Харин Брэдтэй дотносоод, 2005 онд Захара нэртэй хүүг өргөж авсан. Гайхалтай учралынхаа хоёр жилийн дараа тэрээр өөрийн анхны охин Шилог төрүүлсэн юм. Үүнээсээ хойш тэр олон ч хүүхдэд буяны гараа сунгаж, хандивын үйл ажиллагаануудад идэвхтэй оролцох болсон. 2007 онд Пакс хүүг өргөж авснаар тэдний гэр бүл өнөр өтгөн болов. Брэд Питт хайртай эхнэрийнхээ энэ шийдвэрүүдийг хүндэтгэж байсан учир дэлхийн хамгийн гайхалтай бөгөөд алдартай гэр бүлийн тоонд яахын аргагүй багтсан юм. Тэд 2008 онд Леон, Вивьен нэртэй ихрүүдтэй болсон нь Жоли, Брэд хоёрт гайхалтай гэнэтийн бэлэг байв. 

Анжелина Жоли: -Би хэзээ ч хүүхэдтэй болж, хайр дурлалтай учирна гэж бодоогүй. Миний хүүхдүүд миний хувьд хамгийн чухал. Брэд бид хоёр кино зураг авалтуудад хүүхдүүдээ дагуулж явахаас татгалздаггүй. Гэхдээ тэднийг кино урлагт оруулна гэж бодохгүй байна. Харин Malficent-ийн хувьд миний охин Вивьен тохирно гэдгийг би шууд л мэдсэн. Том эвэртэй, хүйтэн төрхтэй надаас ганцхан охин минь л айгаагүй” гэсэн юм. 

Тэр одоо эгэл даруу, жирийн л амьдрахыг хүсч байгаагаа өөрийнхөө амьдралаар харуулдаг. Хөхний хорт хавдартайгаа тэр одоог хүртэл тэмцсээр байгаа. Брэд Питт түүнийг үргэлж зоригжуулж хайрласаар байгаад Жоли үргэлж талархдаг тухайгаа илэрхийлж байсан юм. Гайхалтай зоригтой, дотоод хүчтэй, үзэсгэлэнтэй Жолигийн хажууд Брэдээс өөр хэн ч ийм хүчтэйгээр зогсож чадахгүй байсан хэмээн түүний дотны хүмүүс нэгэнтээ өгүүлсэн байдаг. Үнэхээр ч тэд бол гайхалтай хосууд юм.

Орчуулсан Ц.ТАМИР

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.