Лалын ертөнцийг ираны эсрэг нэгдэхийг хүсэв

2008/05/30
Share |
Хүмүүс:
Лалын ертөнцийг ираны эсрэг нэгдэхийг хүсэв

Израиль, Палестины энхийн хэлэлцээрийг шавдуулахаар Ойрхи Дорнодод таван өдрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш тус бүсийн орнуудын удирдагчдыг ардчилал, иргэний эрх чөлөөг цогцлоохын төлөө тууштай тэмцэж, хүчин чармайлт гаргахыг шаардсан байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн Ойрхи Дорнодод болох Дэлхийн эдийн засгийн форум дээр тавих илтгэлийн текстийг Цагаан ордноос хэвлэлд нийтэлжээ. Улаан тэнгисийн эрэг дээр болох уг форумд дэлхийн улс орнуудын олон зуун улстөрч, эдийн засагчид оролцох бөгөөд тэрээр уг илтгэлдээ Ойрхи Дорнодын орнуудын удирдагчдад хандан, "Ойрхи Дорнод бол эрч хүчтэй хүмүүс, асар их баялаг, нөөцийн өлгий. Тиймээс хэрэв удирдагч та бүхэн ард түмнээ зөв залж, эд баялгаа зөв зарцуулбал гэрэлт ирээдүй тун ойрхон байна" гэжээ. Ж.Буш мөн, "Энхийн хэлэлцээр бол Палестин, Израиль, Арабын орнуудаар зогсохгүй дэлхий нийтэд хамаатай асуудал. Тэгэхээр бүх талаас эн тэнцүү хүчин чармайлт гаргаснаар бид энэ жил энхийн хэлэлцээрт хүрч чадна. Мөн дэлхийн энх тайвны төлөө лалын ертөнцийнхөн Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг АНУ-тай хамтарч ажиллахыг хүсч байна. Дэлхийд тэргүүлэгч терроризмын хөрөнгө оруулагчид дэлхийн хамгийн аюултай зэвсгийг атгуулбал хойч үедээ мартагдашгүй хар мөр үлдээх болно" гэсэн байна.

Эх сурвалж: Зууны шуудан

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
iyvnaddd 92kf8gotixxmejnlfw, [url=http://qpokgjqcedqs.com/] qpokgjqcedqs[/url], [link=http://pocnpelwqkpa.com/ ]pocnpelwqkpa[/link], http://awjetyczxpkc.com/
IP:46.161.9.32  2016-05-12 04:50:30
asKeswwqwga http://bupropion.in.net/ - bupropion hcl http://tetracyclinecost.eu/ - tetracycline to buy http://prozac.pro/ - prozac http://buystromectol.in.net/ - stromectol http://buy-clomid.webcam/ - buy clomid http://sildalis-online.top/ - sildalis
IP:46.161.9.24  2016-06-16 23:43:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.