О.Чулуунбатын хүү Ч.Бүрдэнбат эмэгтэй хүн зодож, шүүхийн хаалга татаж явна

2014/12/24
Share |
Хүмүүс:
 О.Чулуунбатын хүү Ч.Бүрдэнбат эмэгтэй хүн зодож, шүүхийн хаалга татаж явна

УИХ-ын гишүүн асан О.Чулуунбат саяхан Ч.Сайханбилэгийн эдийн засгийн зөвлөхөөр томилогдоод байгаа. Тэгвэл түүний хүү Ч.Бүдэнбат дахин хэрэг тарьж, шүүхийн хаалга элээж яваа гэх мэдээлэл байна.

 

Тодруулбал Ч.Бүдэнбат энэ оны дөрөвдүгээр сарын 12-ны орой "Центро" хэмээх бааранд танхайрч, нэгэн эмэгтэйн нүд рүү цохиж, хүнд гэмтэл учруулсан байна. Энэ хэргийн улмаас хохирогч бүсгүйн тархи доргиж, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, алимны ойролцоох эдэд хий хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан гэх шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ.

 

Ийм хэргийн улмаас шүүхийн хаалга татсан Ч.Бүдэнбатад анхан шатны шүүхээс 3 жил 2 сарын хорих ял шийтгэсэн ч  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар болсон байна. Тодруулбал хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулсан тохиолдолд ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэсэн хуулийн заалтыг бэлтэй айлын танхай хүү ашиглаж, хорих ялгүй үлдэж чаджээ.

Давж заалдах шат ч анхнан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Харин энэ хэрэг саяхан Дээд шүүх дээр ирж, тус шүүхээс Ч.Бүдэнбатыг хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан гэж үзээд ялыг тэнссэн нь буруу гэсэн шийдвэрийг гаргасан байна. 

 

Ийнхүү Ерөнхий сайдын зөвлөх О.Чулуунбатын хүү эмэгтэй хүнд гар хүрч, нүд хэмээх эмзэг эрхтэнд нь гэмтэл учруулчихаад хохирлыг нь бүрэн барагдуулалгүй, хорих ял зэмгүй үлдэхийг санаархан, шүүх цагдаагаар гүйгээд завгүй байгаа гэнэ.

 

www.mnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
X Uneheer iim gemtel uchirsan yum bol yu gej hungun gemtel boloh vee dee, nud hamgiin chuhal buguud emzeg erhten
IP:103.229.123.211  2014-12-24 15:52:58
zochin Ч.Бөртөнбат шүү дээ.
IP:124.158.107.58  2014-12-24 17:13:30
Tui Aav ni Chuluunbat,eej ni Tsendmaa ,,, Ene yag ingenee. ter huuhen ch huuhen .Uhsenee hiij tiim ailiin iimerhuu yumnuudtai orootsoldoj barand daljiganaj yavsan yum be?
IP:182.160.0.34  2014-12-24 20:01:29
зочин Бүрдэнбат ш дээ
IP:112.72.13.86  2014-12-24 23:28:51
zochin Ene zaluug sain medehguie tegehde baarand bainga l uur uur ohiduudtai yavj bdagiin. iim saikhan ehner huuhedtei bj yah gej ingej yavdag bnaa.
IP:203.91.119.138  2014-12-25 09:39:20
bt chadaj baigaa yum daa mungu bn zodood baijdee huu ohiduudaach soilood durgvi hvregwel zodood baindaa
IP:203.169.54.89  2014-12-25 17:43:41
qcvraekhcw VUr3GYafzuihfsdeht, [url=http://dsaitdpkyftz.com/] dsaitdpkyftz[/url], [link=http://zisvgvodplnz.com/ ]zisvgvodplnz[/link], http://kteqmupevldd.com/
IP:46.161.9.48  2017-05-11 09:40:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.