Улсын их хурлын гишүүн О.Содбилэг ”Алтан гадас” одонгоор шагнагдлаа

2014/12/25
Share |
Хүмүүс:
Улсын их хурлын гишүүн О.Содбилэг ”Алтан гадас” одонгоор шагнагдлаа

Монгол Улс үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил,Нийслэл хотын 375 жилийн ойг тус тус тохиолдуулан УИХ-ын гишүүн О.Содбилэг “Алтан гадас” одонгоор шагнагдлаа. Хууль тогтоох дээд байгуулгын хамгийн залуу гишүүн тэрбээр өдгөө 35 настай бөгөөд олон жил залуучууд оюутны байгууллагад ажиллаж  улс төрийн карьераа доороос нь эхлүүлсэн гэдэг. Олон залуучуудын үлгэр дуурайлал,төлөөлөл болж яваа энэ залуу 2012 онд Эрдэнэт хотоос УИХ-д сонгогдсон билээ. Улс төрд ирээдүйтэй залуу лидэрүүдийн нэг хэмээх тооцогддог О.Содбилэг гишүүн МАН-ын нарын бичгийн дарга,удирдах зөвлөлийн гишүүн гэх мэт өндөр албан тушаалуудыг хашдаг. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.