Дуучин М.Нара: Дахиад нүцгэлсэн ч чадна, энэ бол миний сонголт

2014/12/25
Share |
Хүмүүс:
Дуучин М.Нара: Дахиад нүцгэлсэн ч чадна, энэ бол миний сонголт

“Монгол контент”-той гэрээ байгуулан чамгүй өндөр хөлсөөр нүцгэн зураг авахуулсан дуучин М.Нара ээж болоод удаагүй байгаа ч эротик нэрнээсээ салахгүй нь.

Тэрбээр нүцгэн зургуудынхаа тухайд “Би зөвхөн “Монгол контент”-ийн гэрээний дагуу ганцхан удаа л нүцгэлсэн. Түүнээс биш хаа сайгүй нүцгэлж гүйгээд байсан юм алга. Тэр зургуудыг маань одоо хүртэл ашиглаж, янз бүрийн нэр хоч өгдөг хүмүүс болимоор юм. Урлагийн хүн учраас энэ мэт зүйлд яагаад бусдын адил оролцож болохгүй гэж. Ээж аав минь намайг тэгж их зовж төрүүлж, өсгөсөн байтал би яагаад бусдын “зааснаар” амьдрах ёстой гэж.

Энэ бол миний амьдрал. Бас миний л сонголт. Хэрэв би хүсвэл дахиад нүцгэлсэн ч чадна. Аливаа зүйлийг эерэг талаас нь харах бус элдвээр гоочилж, гутаан доромжилж амьдарна гэвэл утгагүй шүү дээ. Би ч бас бусадтай л адилхан үр хүүхдээ өсгөж, амьдрахын төлөө зүтгэж яваа эмэгтэй хүн” хэмээн шударгаар хариулсан юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.