Мэндчилгээ

2014/12/30
Share |
Хүмүүс:
Мэндчилгээ

Монголын бизнесийн салбарт тэргүүлж яваа “Илүү сайхан Монголын төлөө” уриатай Үндэсний бүтээн байгуулагч Макс Групп нь спортын хөгжлийг дэмжсэн олон ажлуудыг санаачлан, дэмжин хийж гүйцэтгэдэг. Спортын амжилтын үндэс нь санхүүгийн дэмжлэг, багийн ялангуяа тамирчид, дасгалжуулагчдын уйгагүй хөдөлмөр, хамтрагч, дэмжигч талуудын идэвхитэй оролцоо, тамирчин хүний байнгын тасралтгүй, чанартай бэлтгэл сургуулилалт, сэтгэл зүйн хат, эрэмгий дайчин чанараас ихээхэн шалтгаалдаг.

Монгол хүний алдар сууг олимп, тив дэлхийн дэвжээнд мөнхөлсөних спортын салбарын багш, дасгалжуулагч, тамирчиддаа  энэ өдрийн мэндийг хүргэж баяр бахархал, амжилт омогшлоор дүүрэн шинэ оноо угтаж байгаад талархал илэрхийлэе.

Улиран одож буй он Монголын спортын түүхэнд амжилт ололтоор арвин, Монгол хүний эрч хүч, эр зориг, авахаалж самбааг дэлхийн дэвжээнд дуурсгасан жил байлаа. 2014 онд үндэсний шигшээ багаараа 138 Дэлхийн чанасаатай медаль хүртсэн нь ирээдүйн их амжилт, ялалтын нэгэн бэлгэдэл болж байна.

2014 онд Монголын спортын сор болж Дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг эх орондоо авчирч чадсан Монголын шатрын холбоо, Монголын жудо бөхийн холбоо, Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын Пауэрлифтингийн Нэгдсэн Холбоо, Монголын бодибилдинг фитнессийн холбооддоо талархал илэрхийлэе. Эзэн Чингис хаанаараа овоглосон Монголчууд, туурга тусгаар эх орныхоо нэр алдрыг дэлхий дахинд дуурсгасан тамирчидаараа бахархажҮндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн өдрийн мэндийг хүргэн спортын бахдам амжилт хүсэн мэндчилж байна.

 

Монголын спортын баг тамирчдаа үргэлж дэмжин ажилладаг

Үндэсний бүтээн байгуулагч Макс Групп

 

 

 

 

 



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.