”Макс”-ын Ганбаатар 5000 мянган доллараар өөрийнхөө хөшөөг захиалжээ

2014/12/31
Share |
Хүмүүс:
”Макс”-ын Ганбаатар 5000 мянган доллараар өөрийнхөө хөшөөг захиалжээ

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Чингис уулын өмнө этгээдэд, Туул голын хөвөөнөөс хогүйхэн орших Цонжин Болдог хэмээх толгой дээр Чингис хааны морьтой хөшөө бүхий цогцолбор баригдаад багагүй хугацаа өнгөрч байна. Хэдийгээр Чингэсийн сэрэг бүр бүхий энэ том байгууламж ашиглалтанд орсон ч гэсэн цогцолборын ажил дөнгөж тавин хувьтай байгаа  аж. Женко Баттулга одоогийн байдлаар халааснаасаа найман сая орчим доллар зарцуулж,    “Женко тур бюро” компанийнхан хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжаалж таван тэрбум орчим төгрөг цуглуулсан ч 13-р зууны үеийн Чингэс хаан отог аймгийг бүтнээр нь дүрсэлэхэд энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй байгаа аж. Чингэс толгойд 100 мянган мод тарьж, 10 мянган баатрын хөшөөг энд цутгана. “Женко тур бюро” компанийнхан морьтой Чингэс хөшөөнийхөө эргэн тойронд 9999 тооны морьтон баатрын хөшөөг босгох тендер зарлажээ. Хөшөө тус бүрийн өндөр нь 3 метр байх бөгөөд керамикийн урлагаар бүтээх гэнэ. Хамгийн сонирхолтой нь хөшөө тус бүр нь  өөр өөр царайтай байх юм.  Мөнгөтэй хүн бүр 5 сая төгрөг тушаагаад өөрийнхөө дүрийг Чингэсийн баатрын дүрд хувиргаж, хөшөө бариулах боломжтой. Харин 500 мянган төгрөг төлсөн хүн энгийн цэргийн хөшөө бариулах боломжтой гэдгийг “Женко тур бюро”-гийнхан зарлаад удаж байна. Энэ мэдээлэл интернетээр олон улсад тарсан бөгөөд одоогийн байдлаар Холливудын алдарт жүжигчин Чаки Чан, Жет Ли нар 5000 ам доллар төлж, өөрсдийгөө Чингэсийн хөлөг баатар болж, хөшөөгөө босгуулахаар захиалгаа өгчээ. Харин Монголын баячуудаас “Макс” группын захирал Ганбаатар хөшөө босгуулахаар захиалаад байгаа аж. Бас болоогүй тэрээр мисс эхнэрээ Чингэсийн хатны дүрд мөнхжүүлж, Уянгалянхуад ч зориулан хөшөө босгуулахаар ярилцаж байгаа гэнэ. Макс группын захирал Ганбаатарын хувьд үнэтэй чамин эдлэлд гар татдаггүй нэгэн. Тэрээр 25-р суван телевизийн “Би” нэвтрүүлэгт орохдоо өөрөө ноёны хувцас, эхнэр, ээж хоёртоо  хатан хувцас өмсүүлэн, их найман ханатад тухалж, мисс гэргийгээрээ цай самруулан багахан хэмжээний уран сайхны киноны дүр бүтээж олон хүний анхаарлыг татаж байсан удаатай. Мисс Уянгалянхуагийн цэвэр мөнгөн дээр дан шүрээр шигтгэж хийсэн толгойн гоёл гэхэд л 30 саяын үнэтэй. Түүний хатан хувцас 10 гаруй саяар бүтсэн аж. Үнэтэй торго, эрдэнийн чулуу, нарийн нандин хийцтэй хатан гоёл Макс группын боссын мисс эхнэрийг тун дэгжин харагдуулдаг юм гэсэн.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.