Хүмүүс: |
Эцэг нэгтэй, эх ондоотой хоёр хүүгийнхээ төлөө хорвоог уяртал дуулж яваа Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар жудаггүй зан гаргаж, эхнэрээ зодож биед нь гэмтэл учруулсан хэргээр шүүхийн хаалга татаад амжсан. Тэрбээр хоёр дахь амьдралаа Н.Туяа гэгч бүсгүйтэй эхлүүлж жилийн өмнө хөөрхөн хүүтэй болсон юм. Гэтэл тэрбээр дуучин Д.Отгонжаргалтай хамтарч уран бүтээл хийж байхдаа хоорондоо хайр сэтгэлийн холбоотой болж, нууцаар уулзаж учирдаг болсон тухайгаа өөрийнхөө цахим хуудсандаа бичиж, гэр бүлээ үл хүндэтгэсэн явдалд эхнэр Н.Туяа нь шүүхэд гэр бүлээ цуцлуулах гомдол гаргаад байсан. Харин энэ удаа гавъяат маань ухаарч 2015 оныг эхнэр хүүхдийнхээ хамтаар элэг бүтэн угтжээ. Тэрээр энэ тухайгаа цахим хуудаснаа: “Амьдралын минь шалгуур 2014 он минь баяртай... Чи надад- аз жаргал, баяр баясал, уйтгар гуниг, ухаарал сэхээрэл, тэсвэр тэвчээр, алдаж онох зэрэг бүх зүйлээр надаас шалгалт авлаа... Онц сурагч чинь байсан байх гэж бодож байна” хэмээн цахим хуудаснаа бичжээ.