Сэрэмжлүүлэг: Хандгайтанд хүний амь эрсэдлээ

2015/01/05
Share |
Хүмүүс:
Сэрэмжлүүлэг: Хандгайтанд хүний амь эрсэдлээ

Цас хүлээсэн нийслэлчүүдийг шинэ он гарахаас хэдхэн хоногийн өмнө орсон багахан цас ихэд баярлуулж, цасны сургаар цана чаргаа авцгаан хаана л гулгаж болох цанын бааз байна тийшээ зүглэцгээх болов.  Бөөн хүмүүс нэг газар цугларан, удалгүй орилж чарлан уйлах сонсдов. Юу болсныг асуувал дээрээс гулгаж байсан 14, 15 орчим насны хоёр хүү замд нь зогсож байсан нэгэн настай хүнийг дайран унагааснаас тэр хүний хамар, ам, чихээс нь зэрэг зэрэг цус гарч эхэлсэн байна. Тэр даруйд түргэн тусламж дуудсан ч замын урт, Хандгайтын орчим дахь замын түгжрэлээс болж тухайн хүний амийг аварч чадаагүй юм. 103-ын эмч нар ирэхэд аль хэдийнэ оройтсон байсан бөгөөд эмч нар шүүх эмнэлгийнхнийг иртэл хөдөлгөж болохгүй гэдгийг сануулаад буцаад явсан. Ингээд үнээс хойш цаг гаруйн дараа Шүүх эмнэлгийнхэн ирж талийгаачийн цогцсыг авч явсан юм.

Түргэн тусламж, шүүх эмнэлгийнхэн ирээд талийгаачийн цогцсыг аваад явах хүртэл түүний хүүхдүүд нь бололтой 4-5 хүн хажуунаас нь ахлам ч холдохгүй өөрсдийн өмсөж явсан гадуур хувцсаа тайлан хучсан байлаа. Тэдний дундаас нэг охин гурван цагийн турш аавынхаа дээрээс босохгүй тэвэрч уйлж байгааг хараад үнэхээр сэтгэл өвдөж байсан юм. Гэр бүлээрээ салхинд гарч, амарч зугаалъя гэж л баяр хөөр болон гарснаас биш амиа алдаж, үр хүүхдүүддээ  амьдын хагацалд үлдээгээд орчлонгоос зуурдаар буцна гэж талийгаач төсөөлөө ч үгүй. Баяр хөөртэйгээр агаарт гарахаар ирсэн үр хүүхдүүд нь ч мөн адил хайрт аавынхаа цогцсыг даган буцах юм чинээ санаагүй нь лавтай. Үнэхээр харамсмаар хэрэг.




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.