Хуульч Ичинноров Г.Алтанхүүгийн талаар ингэж хэлэв...

2015/01/08
Share |
Хүмүүс:
Хуульч Ичинноров Г.Алтанхүүгийн талаар ингэж хэлэв...

Мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд хамгийн их анхаарал татсан хүний нэг болоод буй Г.Алтанхүү гэж энэ залууг анхПрокурорын байгууллагаас “Өөрийн найз бүсгүй Ц-г олон удаагийн үйлдлээр зодож, хөнгөн зэргийн гэмтэл шууд учруулж, доргиосны улмаас амь насыг нь хохирооход хүргэсэн” гэж үзэн, олныг цочирдуулсан эл хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг юм.

Улсын яллагч түүнд 13 жилийн хорих ял төлөвлөж байв. Мөн шинжээчийн дөрвөн удаагийн дүгнэлтээр Г.Алтанхүү нь талийгаачийг мохоо зүйл ашиглан зодож, хөнгөн зэргийн гэмтэл, биед нь хөхрөлт, няцралт учруулж байсныг тогтоосон ч удалгүй талийгаачийн амиа алдах болсон шалтгааныг талийгаач архины хордлого буюу согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас элэгний цочмог үрэвсэл, цөсний цоргын гэмтлийн улмаас амь насаа алдсан гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл, хөнгөн гэмтлийн улмаас цөсний суваг хүүдийн хананд гэмтэл учирсан болох нь задлан шинжилгээний дүгнэлт, эд эсийн микро макро шинжилгээний үеэр тогтоогдсон гэж тайлбарлаж буй. Тиймээс ч энэ долоо хоногт /I.05/ болсон Шүүх хурлаас Г.Алтанхүүд бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх зүйл ангиар Эрүүгийн хуулийн 98.1 дэх хэсгийг үндэслэн гурван жилийн хорих ял оноож,  түүнд үүсгээд байсан Эрүүгийн хуулийн 91.1 буюу хүнийг санаатай хөнөөсөн гэх зүйл ангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.Шүүхийн энэхүү шийдвэр олон хүний гайхширлыг төрүүлсэн. Энэхүү хэргийн араас чамгүй удаан хугацаанд тэмцсэн Ичинноров хуульч өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ...

АНУ-аас мэндчилж байна. Хэвлэл мэдээллийнхэнд хандан хэлэхэд: Алтанхүүгийн хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар сонссон. Удахгүй Монголд очоод хэвлэлээр дамжуулан мэдэгдэл хийж, байр сууриа илэрхийлэх бодолтой байна. Төрийн тусгай албанд байгаа тул урдынх шиг дураараа хэвлэлээр гараад яриад байж болохгүй журамтай. Тиймээс удирдлагаас зохих зөвшөөрөл авч байж хэвлэлд хандах боломжтойг минь ойлгоорой. Хүндэтгэсэн М. Ичинноров

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.