Парист аймшигт халдлага гарлаа

2015/01/08
Share |
Хүмүүс:
Парист аймшигт халдлага гарлаа

Францын нийслэл Парис хотод өчигдөр орон нутгийн цагаар өглөөний 11.30 цагт "Charlie Hebdo" сэтгүүлийн оффис руу зэвсэглэсэн гурван этгээд дайран орсны улмаас 12 хүний амь эрсдээд байна.

Гэрчүүдийн хэлснээр зэвсэгт этгээдүүд сэтгүүлийн байранд нэвтрэн ормогц Калашников автомсат буугаар хүмүүсийг онилон буудаж эхэлжээ.

Ингэснээр найман сэтгүүлч газар дээрээ амиа алдсаны дотор сэтгүүлийн эрхлэгч алагдсан байна. Улмаар автомат буугаар зэвсэглэсэн этгээдүүд гудамжинд гарч хоёр цагдаа болон энгийн хоёр иргэнийг буудан хөнөөгөөд машинд суун зугтсан байна.

Аллага үйлдэгчид "Аллах акбар" хэмээн чанга дуугаар хашгирч хүмүүсийг буудан хөнөөж байгаа нь дүрс бичлэгүүдэд үлдсэн байна.

Мөн гудамжинд шархдан унасан цагдааг өчүүхэн ч эргэлзэлгүй буудан хөнөөж байгаа дүрс бичлэгийг олон улсын томоохон хэвлэлүүд эвлүүлэг хийн үзэгчдэд цацаад байна.

Болсон хэрэг явдалтай холбоотойгоор Парист терроризмын аюулын өндөржүүлсэн түгшүүр зарлаж хөл хориод байна.

Цагдаагийн тусгай албаныхан, терроризмтай тэмцэх тусгай тасаг төдийгүй армийн анги зарим онцгой нэгжүүдийг хүртэл татан оролцуулж террористуудыг эрэн сурвалжилж эхэлсэн байна.

Дашрам дурдахад"Charlie Hebdo" сэтгүүл нь шог зураг, элэглэлийн чиглэлээр нийтлэл бэлтгэдэг аж.

Одоогоор алуурчдыг хэн болохыг тогтоосон тухай Парисын прокурорын газраас мэдээлээд байна. Франц даяар онц байдал тогтоон эрэн сурвалжилж байгаатай зэрэгцэн хөрш улс орнууд руу гарах орох хилийн урсгалыг хааж, маш өндөр хяналт шалгалтын дор зорчин явагсдыг нэвтрүүлж байгаа аж.

Цагдаагийн газраас онц аюултай зэвсэглэсэн террористууд дахиад ч халдлага үйлдэж магадгүй хэмээн зарлаж иргэдийг хөл хорионд оруулсан байна.

Мөн үүнтэй зэрэгцэн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зэрэг улс орнуудын удирдагч нар Парист болсон халдлагатай холбогдуулан Францын Ерөнхийлөгч Франсуа Олландад эмгэнэл илэрхийлэн, терроризмын аюултай хийх тэмцэлд идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

“Төрийн тэргүүний зүгээс энэхүү зүй бус гэмт хэргийг хүчтэй шүүмжлэн, терроризмын аюулын эсрэг хийх тэмцэлд идэвхтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа баталлаа” гэж Кремлийн хэвлэлийн албанаас ерөнхийлөгч Путины эмгэнэл илэрхийлсэнтэй холбогдуулан мэдээлсэн байна.

Ажиглагчдын зүгээс энэхүү халдлага нь Ирак, Сирид "Лалын улс" бүлэглэлийн эсрэг агаарын цохилт хийж байгаа АНУ тэргүүтэй холбоотны орнуудын тэргүүн эгнээнд Франц улс байгаа, мөн Африкийн орнуудын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Боко Харам, Аль Шабааб зэрэг террорист бүлэглэлүүдийн эсрэг Франц улс зэвсэгт хүчнийхээ тусгай анги нэгтгэлүүдийг явуулж цохилт өгсөнтэй холбон гарсан байж магад хэмээн тайлбарлаж байна.

Ийнхүү шинэ оны эхээр аймшигт халдлага Парист гарч хүн төрөлхтөнийг цочирдуулаад байна.

Н.Төгс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.