iPhone хартай эхнэрүүдэд гойд хэрэгтэй

2015/01/08
Share |
Хүмүүс:
 iPhone хартай эхнэрүүдэд гойд хэрэгтэй

Apple-ийн iPad, iPhone нь хэрэглэгчийн байрлалыг эгшин бүрт нь тодорхойлж байдаг аж. Английн шинжээч Пит Уорден, Аласдер Аллан нар үүнийг анх анзаарсан бөгөөд албан ёсоор зарлаагүй энэ үүрэг бүр эрт 2010 оны зургадугаар сард гарсан iOS 4 системд эхэлж илэрсэн байна.

Шинжээчдийн үгээр бол тусгай програмын тусламжтайгаар эдгээр мэдээллийг ашиглан тухайн аппарат хийгээд эзэмшигч нь хаана байгааг тодорхойлж болох аж. Цуглуулсан мэдээллийг компьютерт хуулбарлан хадгалдаг гэнэ.

Тухайн утас, компьютерт хүрэх боломж бүхий хэн ч байсан эзнийх нь хөдөлгөөний талаар мэдэх боломжтой гэсэн дүгнэлт үүнээс гарна.

Мэдээлэл тасралтгүй хуримтлагдаж, мөнхөд хадгалагдана. Тухайн утасны эзэн тодорхой өдөр, цагт хаана байсныг тодорхойлох нь хартай эхнэр, хувийн мөрдөгч, хууль хяналтынхан хэн хэнд нь хэрэгтэй юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.