Дуучин Ука аз жаргалтай байна

2015/01/09
Share |
Хүмүүс:
Дуучин Ука аз жаргалтай байна

Монголын урлагийн ертөнцийн шаргал үст бүсгүй болох “Киви” хамтлагийн дуучин Ука буюу Д.Уламбаяр, загвар зохион бүтээгч Катя Зол буюу Г.Золцэцэг нар царай төрх, бие галбираараа ихэр мэт адилхан хүүхнүүд. Хүсэл сонирхол, үзэл бодлоороо нэгдсэн царайлаг бүсгүйчүүд маань шаргал үсээрээ ч мөн ижилсэх дуртай гэдэг.

Европжуу төрхтэй Ука, Катя Зол нар загварын салон хамтран нээж, дэлхийн томоохон улс оронд шоу тоглолтоо хүртэл хийгээд авсан билээ. Ийнхүү гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа ижилсээд байсан адтай бүсгүйчүүд маань өнгөрсөн жилээс хувийн амьдралдаа анхаарал хандуулж, Ука ээж болоод олны хараанаас холхон нам гүмхэн амьдарч эхэлсэн байна. Сонирхолтой нь, 30 насны босго хэдийнэ алхсан дуучин бүсгүй маань шаргал үст найзынхаа хамаатны залуутай ханилж, анхны үрийнхээ зулайг үнэрлээд байгаа гэнэ. Укагийн нөхөр өмнө нь амьдрал зохиож байсан бөгөөд 1 хүүхэдтэй гэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.