Мисс Нямжавын томоохон факт задрав уу?

2015/01/16
Share |
Хүмүүс:
Мисс Нямжавын томоохон факт задрав уу?

Нөхрөөсөө салсанаас хойш Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцагийн нууц хүүхдийг төрүүлсэн гэгддэг мисс Ё.Нямжав гадаадад хэсэг хугацаанд амьдарч байгаад ирсэн билээ. Эх орондоо ирсэнээс хойш МАН-ын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, намдаа тодорхой байр суурийг эзлэх болсон тэрбээр Тусгаар тогтнолын ордонд барааны дэлгүүр нээсэн аж. Түүнээс өмнө Гандирс их дэлгүүрт дангуу ажиллуулж байсан түүнийг өмсөж байсан хувцсаа хими цэвэрлэгээнд өгөөд яарлик нааж зардаг, эсвэл шинэ хувцасаа өмсчихөөд буцаагаад зардаг гэж худалдагч бүсгүй нь тэр хавийн зарим нэг хүнд ам алдсан тухай сонсогдож байлаа. 
Худалдагч бүсгүйн яриагаар Ё.Нямжав шинэ хувцас цөөхөн зардаг гэнэ. Тэр байтугай нэг хоёр удаа өмссөн гутлаа хүртэл заруулахаар лангуун дээрээ тавьдаг сүйхээтэй нэгэн аж. Мөн өмнө нь өмсөж байсан болон эсвэл шинэ хувцаснаасаа авч өмсчихөөд хими цэвэрлэгээнд өгч, улайм цайм цэвэрлэгч бодис, саван вок үнэртүүлсэн бараандаа яарлик хадаад тавьдаг байна. 
Мисс Ё.Нямжавын энэхүү увайгүй, ичгүүргүй үйлдлийг худалдагч эмэгтэй найз бүсгүйчүүддээ илчилж ярих болсон шалтгаан нь тэрбээр маш муухай ааштай гэнэ. Лангуугаа түр орхиод шал угаасан усаа асгаад ариун цэврийн өрөө ороод ирэх хооронд, эсвэл үдийн цайндаа гарсан хойно нь ганц хоёр удаа Ё.Нямжав ирж таарчихаад элдвээр хэлж, загнадаг байжээ. Муухай ааш, увайгүй байдлыг нь тэвчиж залхсан өнөөх худалдагч бүсгүй аргаа барахдаа ажлаасаа гарах хүсэлт тавихад нь Ё.Нямжавын ээж охиныхоо муухай аашийг уучилж, ажилдаа эргэн орооч ээ гэсний улмаас арайхийн тогтож үлдсэн гэдэг. 
Олны танил, Монголын сайхан бүсгүйүүдийн төлөөлөл болсон Ё.Нямжаваас ийм ичгүүргүй үйлдэл гарна гэдэг санаанд багтамгүй. Сайхан царайны ард ямар ч муухай ааш араншин оршин байж болохыг энэхүү жишээнээс харж болох. Өөрөө өөгүй юм шиг, ядаж байхад жаахан ч гэсэн олны танил хэрнээ хуучин хувцасаа зардаг юм аа гэхэд хамаг булхайг нь мэддэг худалдагч бүсгүйдээ аятайхан араншин гаргаж байгаагүйн улмаас ийнхүү өөртөө дайсан бэлдсэн байх юм. Тэгэхээр Тусгаар тогтнолын ордны улстөрч, ганган эмэгтэйчүүдийг хувцасаар хангаж эхэлсэн гэх уг дэлгүүр мисс бүсгүйн хуучин хувцасыг бусдад шахаж эхэлсэн үү гэдэг асуултыг мөн л худалдагч бүсгүй нь мэдэж буй биз ээ. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.