Ирина Шейк, Криштиан Роналдо хоёр салжээ

2015/01/17
Share |
Хүмүүс:
Ирина Шейк, Криштиан Роналдо хоёр салжээ

Оддын хосууд олон нийтэд төгс мэт харагдаж байснаа нэг л өдөр салах болсоноо зарладаг. Шалтгаан нь гэхдээ өөр өөр. Харин португалийн хөлбөмбөгчин Криштиан Роналдогийн сүйт бүсгүй яагаад ч юм ирэх долоон сард болох байсан хуримын товоо цуцлахаар шийдсэн бололтой. Бүсгүй энэ тухайгаа дотны найздаа хэлэхдээ ирээдүйн хадам ээж Долорестойгоо хэл амаа ололцохгүй байгаа мэтээр тайлбарлажээ. Үүнээс болоод Кристиан ээжийгээ гэрээс нь явахыг хүсэх асуудал үүсээд байгаа гэжээ. Үргэлжийн маргаан, скандалаас залуу хос залхаж байгаа аж. Уг нь залуугийн ээж нэр нь үл мэдэгдэх хүүхнээс төрсөн ачаа харж, туслахаар тэдний хаяаг бараадан ирээд байгаа билээ. Гэтэл… Иринагийн хувьд нэрт тамирчинтай учир ургуулсанаас хойш карьер болон нэр хүнд нь улам өсөж, эрч хүчээр дүүрэн амьдралын аз жаргалыг мэдэрч байтал… гэхдээ тэдний хурим ирэх зуны дундуур болохоор төлөвлөгдсөн хэвээрээ л байгаа. харин тэр болтол Ирина, Долорес хоёр хэл амаа ололцох болов уу?

Роналдо саяхан оны шилдэг хөлбөмбөгчин болж, “Алтан бөмбөг” шагнал авсан. Гэхдээ тэр талархлын үг хэлэхдээ орос амрагаа огт дурсаагүй билээ.
Мөн Ирина ч гэсэн түүнд баяр хүргэсэн мэдээлэл огт цацагдаагүйг та бүхэн санаж байгаа байх. Иймээс Португалиас ирсэн мэдээ үнэний хувьтай бололтой.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.