Дэлхийн аварга DJ TRENTINO Монголд

2015/01/19
Share |
Хүмүүс:
Дэлхийн аварга DJ TRENTINO Монголд

Дэлхийн шилдэг DJ нарын дунд RedBull-ээс зохиодог “Thre3Style” тэмцээний 2013 оны Дэлхийн аварга алдарт DJ TRENTINO 1 сарын 29нд Монголд ирэх гэж байна. Дэлхийд шилдэгт тооцогддог тус DJ-г Монголын Chicago Club өөрсдийн нээлтэд зориулан урьж авч ирж байгаа юм байна. Түүнчлэн 1 сарын 30нд Crocus Event Hall-д залуусд зориулан энэ оны анхны томоохон хэмжээний шоу болох ба маргааш нь буюу 31нд Chicago Club-д VIP нээлтийн шоу дээр тус тус тоглох юм байна. Мөн энэ томоохон арга хэмжээнд орос улсаас мэргэжлийн бүжигчин бүсгүйчүүдийг авчирч хөтлөгчөөр нь та бидний сайн мэдэх залуу жүжигчин Ууганаа хөтлөх сурагтай.Тус шоуны таксны үнийн хувьд чанартай хөтөлбөртэй томоохон арга хэмжээ гэхэд боломжын үнэтэй байх бөгөөд:

1 сарын 30нд Crocus Event Hall-д такс 30.000₮

1 сарын 31нд Chicago Night Club-д такс 50.000₮ үнэтэйгээр тус тус худалдаалагдах юм байна.Бусад нэмэлт мэдээлэл болон хөтөлбөрийн талаар зохион байгуулагчидын зүгээс нууцалж байгаа бөгөөд үнэхээр гайхалтай нүсэр том шоу болно гэдэг нь баттай гэсэн шүү залуусаа.Энэ их хямралын үеэр залуусаа сэргээж нийгэмээ сэргээхээр энэхүү үйл ажиллагааг зохиож буй Chicago Club их хэмжээний хөрөнгөөр засвар шинэчлэлт хийсэн гэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.