Гурван сая дахь иргэн өнөөдөр төрөх үү?

2015/01/21
Share |
Хүмүүс:
Гурван сая дахь иргэн өнөөдөр төрөх үү?

Монгол Улс гурван сая дахь иргэнээ өнөө маргаашгүй өлгийдөн авахаар зэхэж, хэн хүнгүй л хүлээзнэн сураг ажиг тавьж байна. Засгийн газраас гурван сая дахь иргэн түүний чацуутнуудыг тодруулан алдаршуулж, орон сууц болон бэлэн мөнгөөр шагнахаа мэдэгдээд байгаа.

Гурван сая дахь иргэнд 70 сая төгрөг хүртэлх үнэтэй орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох юм. Мөн тухайн өдөр мэндэлсэн бүхий л чацуутангуудад тус бүр гурван сая төгрөг олгох юм.

Энэхүү мөнгийг  250 орчим хүүхэд авах тооцоо байгаа аж. Түүнчлэн гурван сая дахь иргэний мэндэлсэн цаг хугацаанд хамгийн ойр мэндэлсэн нэг чацуутанг мөн л 70 сая төгрөг хүртэлх үнэтэй орон сууц эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнах эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвшөөрсөн. Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханы мэдээлснээр 2015 оны босгон дээр Монгол Улсын хүн ам 2.995.949 болсон юм. Эх сурвалж болоод иргэдийн таамаглаж байгаагаар  энэ сарын 20, 21-ны өдрүүдэд гурван сая дахь иргэн мэндлэх бололтой. энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.