Баячуудын охидыг 1500 төгрөгөөр торгодог

2015/01/22
Share |
Хүмүүс:
Баячуудын охидыг 1500 төгрөгөөр торгодог

Замын хөдөлгөөний дүрэм зөрчин замын голд 30 минут машинаасаа буухгүй сигналдан зогссон нэгэн бүсгүй цахим ертөнцийн од болж байна. Түүний талаар замын хөдөлгөөний дүрэм зөрчигчдийн мэдээллийг хүргэдэг “Paparazzi+Traffic Mongolia” фейсбүүк групп видео орж, цагдаагийнхан тайлбар хийснээр тэрээр олны анхааралд өртсөн юм.

30 минут цагдаа замыг нь хааж зогссонд бухимдаж буйгаа илэрхийлсэн видео бичлэгийг Nora Sambuu гэх фейсбүүкийн нэртэй хэрэглэгч өөрийн хуудсандаа оруулсан ба үүнд цагдаа Э.Энхболд дараах тайлбарыг хийжээ.

Тэрээр “Энэ бичлэгийг оруулсан 0164УБҮ улсын дугаартай Венз G-500 маркийн автомашины жолооч эмэгтэй нь 2015-1-15 ны өдөр 17:20 орчим skytel-ийн гарцнаас дугаарын хязгаарлалтай өдөр Нийслэлийн засаг даргын захирамж зөрчиж явах үед нь цагдаагийн алба хаагч шалгахаар зогсоох үед зохицуулагчийн дохиог зөрчин зугтаж дараагийн постонд зогсооход шаардлага биелүүлж бичиг баримтаа шалгуулахгүй цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зам хааж зогссон. Тус жолоочийн гаргасан зөрчилтэй холбоотой видео дүрс бичлэг хийгдсэн бөгөөд тухайн жолооч дээр хуулийн дагуу арга хэмжээг авч эргэн мэдээллэх болно. /бичиг баримтийг хураан авч зөрчлийг шалгаж байна“ гэжээ.

Харин үүний дараа зөрчил гаргасан тухайн жолоочийг ердөө 1500 төгрөгөөр торгох тухайhttp://torguuli.mn/ сайтад мэдээлэл орж, хүмүүсийн дургүйцлийг хүргээд байна.

“Paparazzi+Traffic Mongolia” фейсбүүк группын гишүүд "Nora Sambuu гэх бүсгүй нь “Нарантуул” захын эзэн Ш.Сайхансамбуугийн ахын охин. Тийм учраас цагдаа нар ийм бага торгууль ногдуулж байна" хэмээн сэтгэгдлээ бичжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.