Хятад улс Америк тахианы мах импортлохыг хоригложээ

2015/01/22
Share |
Хүмүүс:
Хятад улс Америк тахианы мах импортлохыг хоригложээ

БНХАУ-ын Засгийн газрын зүгээс Америкийн нэгдсэн улсаас өндөг, шувууны гаралтай бүтээгдэхүүнийг импортлоход хориг тавьснаа зарлалаа. Номхон далайн зэрлэг шувууд болон Америкийн шувууны аж ахуйд хоруу чанар өндөртэй шувууны томуугийн вирус илэрч байгаа учраас ийнхүү хориг арга хэмжээ авч байна. Шувууны томуугийн нейраминидаза уургийн N1, N2 гэсэн хэв шинжүүдийг агуулсан вирус нь хүн амын дунд түргэн тархаж, H5 вирус нь эмгэг үүсгэх буюу хоруу чанар өндөртэйд тооцогддог байна.

 

БНХАУөндөг, шувууны мах импортлохыг хориглосноор Америкийн нэгдсэн улс томоохон зах зээлээ алдаж байна. Америк тахиа, нугас болон цацагт хяруулын мах, махан бүтээгдэхүүний гол зах зээл нь Хятад улс болдог юм. Өнгөрсөн оны 11-рсараас 1-р сар хүртэлх хугацаанд Хятадын зах зээл дээрх АНУ-ын экспорт бараг 272 сая долларт хүрч байжээ. Америк гэсэн тодотголтой тахианы мах Монголын зах зээл дээр их хэмжээгээр зарагдаж байгаа нь манай улсын хувьд ч аюул ойрхон байгааг сануулж байна.

 

Эх сурвалж:www.worldpoultry.net

 

 
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.