“Буян”-гын Жагаагийн экс амраг шинэ хайртаа танилцууллаа

2015/01/23
Share |
Хүмүүс:
“Буян”-гын Жагаагийн экс амраг шинэ хайртаа танилцууллаа

Хэзээ ч тэргүүн гудайж амьдрах ёсгүй эр хүн гэж байдаг бол “Буян” тодотголтой Б.Жаргалсайхан. Б.Жаргалсайханы анхны гэргий Б.Энхтогтох нь өндөр боловсролтой, дизайнер мэргэжилтэй чамбай “Буян” компаний бүхий л загвар дизайн, байгууллагын ерөнхий өнгө төрхийг нуруу дээрээ үүрч ирсэн хатагтай. Харин  дараагийн гэргий нь н.Сэлэнгээ хэмээх бүсгүй байдаг. Анхны гэргийг нь бодвол ил шулуун, цагаан цайлган зантай, түс тас яриатай цэвэрхэн бүсгүй байдаг. Өөрийнх нь хэлсэнчлэн аль сайхан ааштайгийнх нь гэрт очиж хоног төөрүүлдэг хэмээн хошигнон ярьж байсан хоёр гэргийнхээ халамж хайранд чамгүй олон жил өлгийдүүлсэн жентельмэнийн зургаа дахь буюу отгон хүүхдийг залуу дуучин П.Өнөржаргал хэмээх бүсгүй төрүүлээд байгаа. Гэсэн хэдий ч тэдний дурлалын романс гэнэт эхэлсэн шигээ гэнэт төгссөн гэмээр... Тэдний салсан тухай мэдээлэл сүүлийн үед гарсан. Энэ мэдээлэл үнэн болж дуучин бүсгүй шинэ амрагтай болжээ.  П.Өнөржаргалын энэ удаагийн сонголт Д.Уламбаяр хэмээх хижээл насны эр байна: Тэрбээр Барилга сантехник угсралт, аялал жуулчлал, гадаад, дотоод худалдааны “Тот ком сервис”, лифт угсралт, засвар үйлчилгээний “Тот русь союз” хэмээх хоёр ч компанийг удирддаг гэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.