“Шинэ үе” продакшн албан ёсны мэдэгдэл хийлээ

2015/01/23
Share |
Хүмүүс:
“Шинэ үе” продакшн албан ёсны мэдэгдэл хийлээ

Өнөөдөр өглөө үүрээр гарсан гэнэтийн ослын талаар "Шинэ үе" продакшины хамт олон мэдэгдэл хийсэн байна.

 2015 оны энэ сарын 23-ны өглөө ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошуунаас Хайлаар хот руу нисэхээр онгоцны буудал руу “Шинэ үе” продакшиний жүжигчид суудлын гурван автомашинд хуваагдаж суужээ. Арын машинд сууж явсан жүжигчин Т.Билгүүн, Р.Алтансүх, А.Энхжин нар хамтдаа нэг машинд сууж явсан байна. Гэтэл тэдний сууж явсан машины хажуугаас хүнд даацын чингэлэг ачсан машин хүчтэй мөргөж осол гарчээ. Уг ослын улмаас манай жүжигчин Т.Билгүүн газар дээрээ нас барж, жүжигчин А.Энхжингийн хавирга хугарсан. Р.Алтансүх доргилт авсан. Бид маш их харамсаж байна” гэдгийг мэдэгдлээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.