Ёкозүна Хакүхо 33 дахь түрүүгээ хүртэж сүмогийн дээд амжилтыг эвдлээ

2015/01/24
Share |
Хүмүүс:
Ёкозүна Хакүхо 33 дахь түрүүгээ хүртэж сүмогийн дээд амжилтыг эвдлээ

Мэргэжлийн сүмогийн 2015 оны Хацү башёгийн 13 дахь өдрийн барилдаанд Японы төдийгүй Монголын түүхэнд тэмдэглэгдэхүйц онцгой өдөр боллоо.

Сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр 13 дахь даваагаа авч итгэл төгс түрүүлэх болзлоо хангалаа.

Дархан аварга Ж.Мөнхбатын хүү М.Даваажаргал ийнхүү мэргэжлийн сүмогийн дээд амжилтыг шинэчлэн тогтоон 33 дахь түрүүгээ хүртэж, арлын Япон орны төдийгүй Монголын түмнийхээ магнайг тэнийлгэлээ.

Японы ард түмний домогт их аварга Тайхогийн 32 удаа эзэн хааны цом хүртсэн амжилтыг Ёкозүна Хакүхо 33 болгож амлалтаа биелүүллээ. 

Тэнгэрийн оронд залрахын өмнө Тайхо аварга М.Даваажаргалд өөрийнх нь амжилтыг ахиулахыг захисан удаатай.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.