Барьцаанд байсан Японы нэг иргэнийг хөнөөжээ

2015/01/26
Share |
Хүмүүс:
Барьцаанд байсан Японы нэг иргэнийг хөнөөжээ

“Исламын улс"-ын хэт даврагчдад барьцаалагдаад байсан Япон улсын хоёр иргэний нэгийг буюу Харуна Юкавагийн амийг өнгөрөгч бямба гаригт хөнөөсөн байна. Японы засгийн газарт хэт даврагчдын зүгээс хоёр иргэнээ суллах 72 цагийн хугацаа өгөөд байсан нь дууссан учир түүний амийг хөнөөсөн хэмээн Кенжи Гото-гоор хэлүүлж бичлэг хийсэн байжээ. Хэрвээ дахин заасан хугацаанд нь мөнгөө төлөхгүй бол Кенжиг ч мөн хороохоо мэдэгдсэн аж. Японы иргэнийг хөнөөсөн явдалд Японы ерөнхий сайдыг дэлхий нийт зэмлэж байна. Учир нь хэт даврагчдын хүссэн 200 сая ам.долларыг өгөөгүй учир хэт даврагчид Харуна Юкаваг хөнөөсөн хэмээн үзээд байгаа. Мөн Кенжи Гото “Юкавагийн үхэлд Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ буруутай” хэмээн бичлэг дээр ярьсан аж.

Бичлэгний цаана гарах дуу хоолой бол “Исламын улс”-ын алан хядагчдын нэг Сажида Аль Ришави гэх этгээд юм. Тэрээр 2005 онд  Арабын томоохон зочид буудалд бөмбөг дэлбэлж олон арван хүний амь насыг хөнөөж байсан Ирак эмэгтэйн хамсаатан байжээ. Бичлэг дээр түүний дуу хоолойгоор “Бид Японы засгийн газарт хугацаа өгсөн. Хугацаандаа мөнгөө өгөөгүй учраас бид нэг иргэнийг нь хөнөөлөө. Дахин шинэ хугацаа өгч байгаа учраас дараагийн хүнээ авахын тулд хугацаандаа багтааж бидний хэлснийг хийгээрэй” хэмээсэн байна. Японы засгийн газраас терроризмтэй тэмцэж буй улс орнуудад 200 сая ам.доллар өгч байгааг Японы ерөнхий сайд Шинзо Абэ тайлбарлахдаа “Энэ бол хүмүүнлэгийн зорилготой хандив” хэмээсэн байна. Одоогоор Японы засгийн газраас амьд үлдсэн ганц иргэнээ хэрхэн суллуулах талаар шийдтэй хариу өгөөгүй байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Z 200say $ hureh unelgeetei humuus bish bn daa
IP:103.26.195.28  2015-01-26 20:28:27
vb nowsh yuma sullachaasai vneher aimshigtai
IP:112.72.13.14  2015-01-26 20:44:04
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.