Гурвантэс сумын Засаг дарга асан Баттогтох иргэдийг турхирч байна уу?

2015/01/26
Share |
Хүмүүс:
Гурвантэс сумын Засаг дарга асан Баттогтох иргэдийг турхирч байна уу?

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт элбэг байдаг улаан чулууг иргэд хууль бусаар олборлон, хил давуулах болсон. Цахиурлаг хас буюу улаан чулууг хятадууд гоёл чимэглэлд ашигладаг, бас ч гэж өндөр үнэрээр худалдан авдаг. Тиймээс өнгөрсөн зун Гурвантэс сумын иргэдээс гадна Баянхонгор, Өвөрхангай, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг тэр байтугай Улаанбаатар хотоос хүмүүс ирж “нинжа” маягаар улаан чулууг олборлож, газрыг их хэмжээгээр сэндийчиж байсан. Энэ байдлыг зогсоохын тулд Өмнөговь аймгийн удирдлагууд “нинжа” нарыг оруулахгүй оронд нь татвар төлөгч компанид олборлох эрх өгчээ. Ингэснээр хамаа замбараагүй газар сэндийчихээ больж, улаан чулууны араас ирэх “улаан хөлтнүүд” ч татарчээ.

Гэтэл сүүлийн үед улаан чулууг компани олборлож байгааг эсэргүүцэж, иргэдээр ухуулах ёстой гэсэн яриа гарах болсон байна. Олборлох эрхийг хуулийн дагуу авсан “Баатарван транс” компанийг эсэргүүцэж, “нинжа” нарыг дэмжих хандлага газар авчээ. Өмнө нь Гурвантэс сумын Засаг даргаар ажиллаж байсан Баттогтох гэгч эрхэмд энэ байдал таалагдсангүй бололтой. Тэрбээр орон нутгаас гарсан шийдвэрийг эсэргүүцэн ард иргэдийг хууль бусаар олборлолт хийхийг уриалж байгаа гэх мэдээлэл нутгийн иргэд дунд тархсан гэв. Баттогтох өмнө нь мөн л улаан чулуу олборлох бизнес хийж байсан бөгөөд эрхийг нь өөрт нь өгөөгүйд ийнхүү дургүйлхэж яваа сурагтай. Тэрбээр энэ талаар захиалгат нэвтрүүлэг хийлгээд амжсан тухай ч хэвлэлд мэдээлжээ. Өөрөөр хэлбэл тэрбээр “нинжа” нарт газар нутгаа найр тавьж өгөхийг уриалж яваа бололтой.

 Гурвантэс сум жил хүрэхгүй хугацааны өмнө таних, танихгүй хүн хөлхсөн, бужигнасан хэцүү газар байлаа. Аюулгүй байдал хангаагүйгээс нүх нь нурж, хүний амь эрдсэн талаар ч хэвлэлийн хуудсанд бичжээ. Гурвантэс сумын Цагдаагийн тасгийн дарга Н.Төрбат “Тэд эхэндээ үгэнд ороод буцдаг байсан. Сүүлдээ байдал хурцдаж, дийлдэхгүй болсон. Бүр цагдаагийн машины цонхыг хагалж, чулуу шидэж хөөсөн. Бид тагнуул, гаалийнхантай хамтран улсын хилээр гаргах гэж байсан хэд хэдэн тохиолдлыг илрүүллээ. Эхэн гүнд хууль бусаар олборлосон 1.2 тонн шахам улаан чулуу хурааж, аймгийн Мэргэжлийн хяналтын газрынханд хүлээлгэж өгсөн. Одоогоор аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Эхэн гүн хэмээх газрыг хамгаалалтад авсан. Хэдийгээр хамгаалалтад авсан ч оройн цагаар хүмүүс мэр сэр ирсээр байгаа” гэж ярисан нь нөхцөл байдал ямар байсныг тод харуулна.

 Энэ замбараагүй байдлыг цэгцэлж, улсад татвар төлөгч байгууллага хариуцан ажиллаж байгаа ч ийнхүү Баттогтох гэгч улыг нь шагайж, иргэдийг хууль бусаар улаан чулуу олборлохыг уриалж яваа бололтой. Сумын Засаг дарга байсан хүн нөхөн сэргээдэггүй, ухаж төнхчихөөд хаяад явдаг "нинжа" нарыг дэмжиж байгаа нь ямар учиртай вэ гэж толгой сэгсрэх хүн Гурвантэс сумд цөөнгүй байгаа гэнэ.

 Эх сурвалж Zindaa.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
r ene hvnii zuv
IP:112.72.13.143  2015-01-27 15:13:28
6gzsml http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.41  2015-08-13 14:20:08
sPXpwj http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.70  2015-10-23 06:22:25
R6fPMO awiyisnqdxcp, [url=http://odceofingneb.com/] odceofingneb[/url], [link=http://qajsinkcneix.com/ ]qajsinkcneix[/link], http://vbtobztlwzho.com/
IP:46.161.9.32  2016-05-05 07:59:43
co Энэ хүний түмэн зөв чи хэний зараалаар энийг бияээд байна их мөнгө авсан уу zindaa.mn ийн сэтгээүлчээээээ эээээээээээээээ эээ
IP:112.72.11.122  2016-10-12 20:39:11
RbMVfu http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.70  2016-10-15 05:51:21
cDG44s tzkdgpememuq, [url=http://yxrgrpqsnsmd.com/] yxrgrpqsnsmd[/url], [link=http://jgazjezxbgoe.com/ ]jgazjezxbgoe[/link], http://ssqclxesgthv.com/
IP:5.101.0.130  2017-01-20 01:18:37
bFcNHP zjcdqwxkpyde, [url=http://ypzdvtjtycbw.com/] ypzdvtjtycbw[/url], [link=http://gcwhpmnccxse.com/ ]gcwhpmnccxse[/link], http://huvmgnjdyqqj.com/
IP:5.101.0.130  2017-01-21 05:51:29
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.