Жүжигчин Т.Билгүүний хамгийн сүүлчийн зураг дэлгэгдлээ

2015/01/27
Share |
Хүмүүс:
Жүжигчин Т.Билгүүний хамгийн сүүлчийн зураг дэлгэгдлээ

"Шинэ үе" продакшны жүжигчин, СТА Т.Билгүүн зуурдаар харамсалтайгаар амиа алдсан билээ. Үргэлж сайхан инээмсэглэлээрээ өөрийгөө чимдэг байсан жүжигчин маань даанч эрт биднийгээ орхин одлоо. Талийгаачийн хамгийн сүүлчийн зургийг хамтлагийн дүү нь дэлгэжээ.

 

л "Шинэ үе" продакшны жүжигчин Э.Одбаяр талийгаачийн сүүлчийн зургийг дэлгэж, харууслаа илэрхийлсэн байна.

 

"Ахыгаа маш их  санаж байна. Бүх зүйл нүдэн дээр болж, ахыгаа хүний нутагт өвөр дээрээ хэвтүүлж  байгаад алдсан ч одоо болтол итгэхгүй байна.

Утас дуугарахаар ах залгаж байгаа юм шиг, булан тойрохоор урдаас гараад ирэх юм шиг... Энэ өмнөх орой нь авахуулсан бид хоёрын хамгийн сүүлчийн зураг.  Үүнийг Билгүүн ах facebook-д тавина гээл би яахын гээд тэгвэл устгахгүй, тавихгүй алдаж болохгүй гээл инээгээд байж байсан. Арай ч дээ ийм хатуу байх юм уу.

Тэр Билгүүн ахын хуурамч facebook нээж "Би амьд" гээд  бичээд  байгаа хүмүүс арай ч дээ... Амьддаа бие биенээ амжиж хайрлацгаая. Миний ах арай эрт бурхны орон руу явлаа даа. Дүү нь тань шиг сайн уран бүтээлч болохыг хичээх болно..."

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.