Жүжигчин Ялалт тэсрэлт хийнэ

2015/01/27
Share |
Хүмүүс:
Жүжигчин Ялалт тэсрэлт хийнэ

Шинэ цагийн жүжигчдээс толгой цохидог, өөрийн өнгө төрхтэй жүжигчин Н.Ялалт тун удахгүй кино урлагт цахиур хагалах нь ээ. Н.Ялалт өөрийн продакшинаа байгуулан, багаа бүрдүүлж шинэ киноны ажилд ханцуй шамлан оржээ. Жүжигчний ур чадвараараа олон сайн дүрийг ончтой амилуулсан тэрээр шинэхэн продакшиндаа “ОНЧ МЭРГЭН” гэх нэрийг оновчтой хайрлажээ.

Мөн энэхүү уран бүтээлдээ продюссер, найруулагч, жүжигчин гээд голлох үүрэг гүйцэтгэх аж. Шинээр гарах түүний уран бүтээл нь кино урлагийн чадварлаг жүжигчдээр багаа бүрдүүлж байгаа сурагтай. Н.Ялалтын шинэ уран бүтээлийн дүрийн сонголт сонин содон байх нь дамжиггүй. Гуравдугаар сард нээлтээ хийх уг кинонд хэн хэн ямар дүр бүтээсэн нь үзэгч бидний хувьд таавар болон үлдэж байна.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.