Тайландын ерөнхий сайд асанд ял тулгаж байна

2015/01/27
Share |
Хүмүүс:
Тайландын ерөнхий сайд асанд ял тулгаж байна

Тайландын ерөнхий прокурор тус орны ерөнхий сайд асан Йинглак Чиннаватад (Yingluck Shinawatra) эдийн засгийн гэмт хэргийн ял өгөхөөр шийдэж байна. Тус улсын цагаан будааны салбарт татаас өгөхдөө хайхрамжгүй хандсан гэж прокурор үзэж байгаа тухай нэгдүгээр сарын 23-ны баасан гаригт Reuters агентлаг дамжуулав.

Танхмын тэргүүн асаны хэргийг Тайландын Дээд шүүх авч хэлэлцэх юм. Энэ зүйл ангиар бол 10 жил хүртэл хоригдох ялтай хэмээн Ерөнхий прокурорын газрын төлөөлөгч Сурасак Тираттраку (Surasak Theerattrakul) мэдээлэв.

Тус орны түр засгийн газрыг 2011 оноос Йинглак Чиннават толгойлох болжээ. Тэр жилд түүний санаачлагаар тариачдаас цагаан будааг зах зээлийн үнээс илүүтэйгээр барьцаалан худалдан авах системийг бий болгожээ.  Схем нь Чинаватын нэрийг ядуусын дунд өргөсөн ч  тус орны  цагаан будааны экспортыг эвдсэн юм.

Сөрөг хүчний шаардлагаар 2013 оны сүүлчээр Чиннават парламентыг тараан ээлжит бус сонгуулийг зарлажээ. Арванхоёрдугаар сарын сонгуулийн дүнг Үндсэн хуулийн шүүх хүчингүйд тооцсон юм. 2014 онд Үндсэн хуулийн шүүх Чиннаватыг огцруулсны дараа  тавдугаар сарын 22-нд цэргийн эргэлт гаран засгийг авчээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.