Нийслэлээс 200 гаруй жилийн настай муми олдлоо

2015/01/28
Share |
Хүмүүс:
Нийслэлээс 200 гаруй жилийн настай муми олдлоо

Монгол Улсаас тэр тусмаа нийслэл Улаанбаатарын нутаг дэвсгэрээс эрэгтэй хүний занданшуулсан шарил олджээ.

Шарилыг Шүүхийн шинжил­­гээний үндэсний хүрээлэнд өчигдөр 18.30 цагийн үед Цагдаагийн Ерөнхий газраас хүлээлгэн өгч, хамгаалалтад авчээ. Гэхдээ бүртгэлд Сонгинохайрхан дүүргээс хэмээсэн байгаа ч зарим эх сурвалж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс ширэнд боодолтойгоор олдсон хэмээж байгаа юм.

Хүлээлгэн өгөх үед бурханч лам Г.Пүрэвбат болон улстөрийн хүрээнийхэн очиж сонирхжээ.

Анхны дүгнэлтээр бол энэхүү шарилыг 200 гаруй жилийн настай хэмээн тайлбарлаж байгаа аж. Дашрамд дуулгахад “амьд бурхан” Итгэлт хамбын хувьд өдгөө 160 жилийн настай гэж тэмдэглэгддэг.

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.