“Оргил” супермаркетын хариуцлагагүй байдлаас болж хөгжлийн бэрхшээлтэй хүн бэртжээ!

2015/01/28
Share |
Хүмүүс:
“Оргил” супермаркетын хариуцлагагүй байдлаас болж хөгжлийн бэрхшээлтэй хүн бэртжээ!

Монголдоо нэртэйд тооцогдох Оргил Супермаркетын Зайсан явах замд байдаг Шилтгээн салбарын үүдэнд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй халтирсны улмаас бэртэж гэмтжээ. Үүдэндээ халтирахаас сэргийлсэн резин ч тавиагүйн дээр орох хаалганыхаа дотор кардонон цаас тавьсан нь хальтарч унах гол үндэс болжээ. Улсдаа нэртэй том сүлжээ дэлгүүр үүдэндээ шалавч гишгүүр тавих хөрөнгө  чадалгүй юу эсвэл энэ мэтэд анхаарах сэтгэл, үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд хүлээх хариуцлагагүй юу?shiltgeen-6

Оргил худалдааны төвийн үүдэнд  бэртэж гэмтсэн бүсгүй хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд хальтарч унахдаа тархи нь хөдөлж, зөөлөн эдийн гэмтэл авсан байна.  Хамгийн жигшүүртэй нь үйлчлэгчээсээ эхлээд удирдлага нь хүртэл тоомжиргүй хандаж, түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн эмэгтэйг тухайн үед анхаарсан болоод ахин холбогдолгүй таг болцгоосон байх юм. Энэ мэтчилэн хохирсоор байх уу, эсвэл илэрхийлээд илчлээд ад шоо үзэгдэхүү?                                                                                                                              Хүүхдүүдэд хэдэн бэлэг тарааж, хөнгөлөлт урамшуулал нэрээр үйлчлүүлэгчдийг өөртөө татдаг хөгийн  үйлдлээ нийгмийн хариуцлага хэмээн зарлаж хэрэг дээрээ бол хариуцлага ёс зүйг уландаа гишгэсэн энэ мэт бизнесийн байгууллага ганц нэгээр тогтохгүй болсон хэмээн энэ бүхэнд бухимдсан бүсгүй үзэл бодлоо өөрийн Facebook хуудсандаа бичсэнийг доор бүрэн эхээр нь орууллаа.

shiltgeen-4 https://www.facebook.com/saranchuluun/posts/10153051392394839

Монгол хүмүүс үнэхээр уужуу сайхан сэтгэлтэй, аливаа юмыг “за яахав дээ” гээд л өнгөрөөдөг нь зарим нэг буруу зүйлсийг улам дэвэргээдэг тал бий. Тиймээс би бичиж байна, яг үүнийг бол жишээ нь хэзээ “за яахавдээ” гэж өнгөрөөж лав болохгүй. Миний үүдэнд нь хальтирч унасан зайсангын Оргил супермаркетийн орох хаалганы дотор талд хальтиргаанаас хамгаалсан зүйлс огт байгаагүй бөгөөд маш том талбай дэээр хаашаа ч хальтирч болох жижигхэн картон цаас тавьсан байсан, картон цаасны доогуур нь шороотой, цаас нь өөрөө гулгаад л яг хуванцар цасан дээр яаж гулгадаг билээ тийм л байсан. Би үүдэнд нь байдаг кофе шоп орж аяга кофе уугаад уулын гуталтайгаа оргил рүү хүнсэээ авахаар дотор талын үүдээр дамжиж орохдоо хальтирч унасан. миний толгой хөдөлсөн байна, хөл маань зөөлөн эдийн гэмтэл авсан байна, би 20 жилийн өмнө зөөлөн эдийн гэмтэлээс удаж эмчлүүлээгүй, оройтсоноос болж хавдар болж хөлөө тайруулсансан. Яс хугараагүй нь сайн болж гэвч, протезон хөлөнд доторхи хэдийгээр силикон хамгаалалт байгаа ч миний хөлний үзүүр өвдсөөр хамаагүй гишгиж чадахгүй хөндүүр байна. Гэмтлийн эмч хөлөө огт өмсөхгүй, даралт үзүүлэхгүй байх, өдөрт гурван удаа тос түрхэх, мөн шарлага хийлгэх зөвлөгөө өгсөн. За ийм л байдалтай байна.
Хальтирч унасны дараа би хөөе та нар тер менежир даргаа дууд, энд чин хүн уначихлаа, ямар хариуцлаггүй юм бэ гэхэд цэвэрлэгч бүсгүй өмнөөс хялалцаад, өөрөө очиж уулзахгүй юм гээд хээвнэг шалаа арчиж зогсов. Би ч нүд болсон л доо, догонцоод л доошоо буух хэрэг гарлаа, надад тусламж хэрэгтэй байна ш дээ, би явахад хэцүү байна гээд үглэсээр доошоо бууж менежирийг дуудуулав. Захирал залуу, менежир ирлээ, намайг оффис руугаа орохыг асуув, учир нь би олон хүний өмнө ууртай нь аргагүй зогсоод “НҮД” болоод байсан хэрэг л дээ. Бүр салгалаад байлаа, яаж унасан гээч, нүд ирмэхийн зуургүй л маш хүчтэй унасан, яг л нөгөө нэгнийгээ чадах гэж хөлд нь юм тавьсан шиг.
Захиралд хэллээ, би ийм хөл муутй хүн юмаа, гэхдээ би баргийн хальтирч унахааргүй гуталтай байна, танай үүдэнд тавьсан картон цааснаас болоо, бла бла бла, гэтэл захирал надад: ЧИ манайд дандаа орж гардаг, би харсан юм байна, тэгээд ер нь бид чин та нарыг гоё цэвэрхэн дэргүүрээр үйлчлүүлээсэй гэж угааж байсан юм шүү дээ, та өөрөө сонгосон дэлгүүр чин нтр гээд мэтгэлзэж эхлэв, би ч бас дуугүй байсангүй, ОК, тэгвэл цэвэрхэн байх гээд угааж байхдаа аюулгүй байх тухай боддогүй юм уу нтр,.. жаал маргалдсаны эцэст офисруу түшүүлэн орж түргэний эмчийг хүлээв. Тэгэх зуураа би бодож суулаа, над шиг хэл амтайг нь яахав ингээд түргэн нтр дуудаад бас “аргалж” л байна, надаас хэл ам муутй ядарсан нэгэнийг бол зад загнаад л гаргадаг байхдаа, хичнээн хүн ер нь ийм хариуцлагагүй байдлаас болж гэмтэж бэртэж байгаа болдоо, гэмтэнэ, ажлаа хийхгүйд хүрнэ, цалин хасагдана, цалингүй юм чинь юун эм тариа, за мэдэхгүй их бараан юм.
Тэгээд түргэний эмч нар ирээд зөөлөн эдийн гэмтэл, төв дээр очно гээд аваад явлаа. Оргилын захирал араас хүн явуулж, гэрт хүргэж өгөнгөө шаардлагатай гэсэн эхний ” ширхэг тосон түрхэг өвчин намдаах эмийг нийт 26500 хэдэн төгрөгөнд авч өгөөд нэгдэх өдөр би эргээд холбогдье гэлээ.
БИ тэдэнд хэдэн шаардлага тавьсан
1. Үүдэндэ хальтиргаанаас сэргийлсэн хаймар эсвэл ямар нэгэн зүйл тавих,
2. Миний таягны үнэ, өдөр бүр физик эмчилгээнд явах зардалыг төлөх,
Харин би илүү их зүйл хүсээгүй, тэд надруу холбогдоно гээд өчигдөр ярьсангүй, тэр захирал нь хэлэхдээ: би аль болох чамд”туслахыг” бодож байна, гэхдээ энэ асуудлыг ерөнхий компани тоож үзэхгүйлдээ гэж ярьж байлаа, эхлээд бүүр надад эмийг чин дараа авч өгье, одоохоноо өөрөө авчих гэснийг нь яана, би заавал эмээ одоо авна, та нар төлөх ёстой гэж 30 минут уурлаж байж эмээ бас авахуулсан.

Нэгдэх өдөр тэр залуу руу залгалаа, нүүр номруу нь бичлээ, ер хариу байхгүй. Хэдийгээр би таяг тулаад өөрөө яваад байж чадах ч, хэдийгээр миний гэр бүл хэдэн эмийг авч болох ч, би ийм хариуцлагагүй, бүдүүлэг, ёс зүйгүй бизнес эрхлэгчдийг зүгээр өөгшүүлж болохгүй гэж үзэж байна. Хуулинд зааснаар бол ойр орчмын 50 метр замыг хальтиргаанаас сэргийлэх ёстой арга хэмжээг авах ёстой юм билээ, дараа дараагийн кампанит ажилын маань зохион байгуулалт, төлөвлөлт өчнөөн ажлыг би өнөөдөр маргаашгй хийж гадуур явж, уулзаж, ярилцаж явна, гэртээ суугаад тэр хойшлуулсан бүхний үнэ цэнийг тэд нар яаж төлөхийн? Одоо дахиад таягтай илүү хальтирч унаж, гараа гэмтээх давхар эрсдэлд орохоос тэд яаж хамгаалахын? Монголд ер нь ийм асуудал зөндөө л байдаг, гэхдээ эргүүлээд тэр хохирсон хүн нь хэн бай хариу арга хэмжээ хэр авдагийн бол? Хэнд ер нь хандах ёстой юм бэ? БИ ч яахав болоод өнгөрдөгийн байж, надаас ядарсан хөл гар муутай, хөгшин хүмүүс, хүүхдүүд энэ асуудалд ороход яадаг вм болоо? Том бизнес эрхлэж байгаагынхаа хэрээх том хариуцлага хүлээмээр юм? БИ ОРГИЛ СуПЕРмаркетингийн Захиргаанд ГОМДОЛТОЙ байна.

Яг ТИЙМ, эрүүл аюулгүй, соёлтой орчинд үйлчлүүлмээр байна, одоо болимоор байна ш дээ,
Санал нэг байвал цааш нь түгээгээрэй.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Спайс в Белебее купить Мет ОренбурР³ Спасск-Р
IP:5.8.47.98  2018-06-14 02:17:42
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.