Гурван сая дахь иргэн Х.Сэлэнгийн анхны зургууд

2015/01/28
Share |
Хүмүүс:
Гурван сая дахь иргэн Х.Сэлэнгийн анхны зургууд

Монгол Улсын 3 сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт нэгдүгээр сарын 24-ний өглөө эцэг Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин тодорсон байна.

Улсын бахархалт иргэнийг 70 сая төгрөг эсвэл үүнтэй дүйцэх орон сууцаар урамшуулах аж. Хосууд охиндоо  Х.Сэлэнгэ гэдэг нэрийг өгчээ. Гурван сая дахь иргэн эмнэлгээс гараад хоёр хонож байгаа юм байна. Охины ээж, аав хоёр хоёулаа Даланзадгад хотын иргэд бөгөөд аавын хувьд  хувиараа ажил хийдэг байна. Харин ээж нь 1992 онд төрсөн энэ жил 23 настай бүсгүй аж. Охины ээж ямар нэг хүндрэл өгөлгүй өөрөөрөө төржээ. 





Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.