Япончууд хилэгнэж байна

2015/02/04
Share |
Хүмүүс:
Япончууд хилэгнэж байна

Барьцаанд байсан хоёр дахь Японы иргэн цаазлагджээ. Кенжи Готогийн толгойг нь тасдсан цогцсыг үзүүлсэн бичлэгийг "Лалын улс" бүлэглэлээс цацсан байна. Японы сэтгүүлч Кенжи Готог, Сирийн нутагт онгоцтойгоо унаж олзлогдоод байсан Иорданы нисгэгчийн хамтаар сольж авахаар Иордан болон Японы засгийн газар "Лалын улс" бүлэглэлтэй хэлэлцээр хийж байсан ч энэ нь бүтэлгүйтсэн юм.

Хэдийгээр Японы Засгийн газар барьцааны хоёр иргэнээ аврахын төлөө чадах бүхнээ хийхээ амлаж байсан ч Харуна Юкаваг өмнө нь хэт даврагчдын гарт цаазлуулахад хүргэсэн. Одоо тэгвэл үлдсэн Кенжи Гото нь ч мөн тэдний гарт амиа алдлаа. Гото Сирид өнгөрсөн аравдугаар сард очиж сэтгүүлчийнхээ ажлыг хийж байгаад “Лалын улс” зэвсэгт бүлэглэлд барьцаалагдсан юм.

Тэгвэл өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур Японы ерөнхий сайд Шинзо Абэ Ойрхи Дорнодод айлчлах явцдаа "Лалын улс" бүлэглэлийн эсрэг хийж буй эвслийн цэргийн ажиллагаанд 200 сая доллар хандивлахаа амласан нь энэхүү харамсалтай явдлыг эхлүүлсэн юм.

Улмаар хэт даврагсад 200 сая доллар өгөхгүй барьцааны хоёр японыг хөнөөхөө зарласан бөгөөд эцсийн дүндээ тэдний хэлснээр бүх зүйл дуусаж байна.

Уг нь "Лалын улс" бүлэглэлд агаарын цохилт өгөх ажиллагаанд оролцож байсан Иорданы нисгэгч Муаз аль Касасбехийг Японы иргэн Кенжи Гототой хамт Иордан улсын шоронд хоригдож байгаа хэт даврагч эмэгтэйгээр солилцохоор өнгөрсөн долоо хоногт тохиролцоонд хүрээд байсан.

Тэднийг Сири Туркийн хил дээр солилцохоор байсан ч Иорданы засгийн газар нисгэгчийнхээ амьд эсэхийг баттай мэдэж байж Аль-Каида бүлэглэлийн гишүүн хэт даврагч Сажида аль-Ришавиг сулахаа шийднэ хэмээснээр цаг алдаж ийм байдалд хүрсэн аж.

Ингээд Иорданы засгийн газар нисгэгчийнхээ амьд эсэхийг ч мэдэж чадсангүй, харин япончууд хоёр дахь иргэнээ хөнөөлгөлөө. Кенжи Готогийн эх ихэд гашуудан шаналахдаа "Миний хүү даян дэлхийд энх тайвныг цогцлоохын төлөө насаараа зүтгэж, сэтгүүлч мэргэжлээрээ дамжуулан дайны хүчирхийллийг харуулж жигшүүлэх зорилгодоо үнэнчээр ажиллаж ирсэн, Японы засгийн газар миний хүүгийн амь насны хариуцлагыг хүлээх ёстой" хэмээсэн нь хэвлэлүүдээр цацагдаж байна.

Ерөнхий сайд Шинзо Абэ телевизийн дэлгэцээр дамжуулан ад түмнээсээ уучлал гуйж, маш ихээр шаналан гашуудаж байгаагаа илэрхийлсэн байна.

Тэгвэл Японы зарим томоохон хотуудад нийгийн идэвхтнүүд "Лалын улс" бүлэглэлтэй хариуцлага тооцож, иргэдийнхээ өшөөг авах хэрэгтэй хэмээн жагсаал цуглаан хийж эхэлсэн бол улстөрчид нэн даруй үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж хилийн чанадад цэргийн ажиллагаа явуулах эрхтэй болох хэрэгтэй хэмээн шаардаж эхэлжээ.

Н.Төгс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin СенгилеР¹ купить MQ Cocaine Mexico Кохма купить МефедроР½ (миф) ЖирновсРº купить Cocaine HQ ÐœÐµÐ´Ð½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐº купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ гидропоР½Ð¸ÐºÑƒ ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Нижнем Серге ÐšÐ¾Ð½Ñ‚Ð°ÐºÑ‚Ñ ‹ телеграР¼Ð¼ закладкР¸ ЗакладкР¸ кокаин в Велиже НоворжеР² купить марихуаР½Ñƒ ЗакладкР¸ стаф в Абазе купить Афганка НарткалР° ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в ПетуховРµ ДавлекаР½Ð¾Ð²Ð¾ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ ГидропоР½Ð¸ÐºÐ° Afgan Kush Обь купить Кокаин HQ ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в ÐœÐµÐ¶Ð´ÑƒÑ€ÐµÑ ‡ÐµÐ½ÑÐºÐµ купить Ганджа Свирск купить Ляпка НиколаеР²ÑÐº Аптека «Травы, фитотерР°Ð¿Ð¸ÑÂ» ам 2201 СосенскР¸Ð¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ MDMA Crystal [Import] ЧеремхоР²Ð¾ купить МефедроР½ (миф) Бологое купить МарихуаР½Ð° [Girl Scout Cookies] ÐšÐ°Ð»Ð°Ñ‡Ð¸Ð½Ñ Ðº купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Cocaine Premium: Peru купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ в ПервоурР°Ð»ÑŒÑÐº Купить Гашиш, Бошки БалашихР° Донской купить VHQ Cocaine 98,8% Ecuador купить БеладонР½Ñƒ Ð‘Ð¾Ð³Ð¾Ñ€Ð¾Ð´Ñ Ðº Пестово купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ АмфетамР¸Ð½ Сульфат розовый Купить закладкР¸ стаф в ЖелезноР³Ð¾Ñ€ÑÐºÐµ
IP:193.32.95.151  2018-09-20 15:02:25
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.