Йорданы нисгэгчийг амьдаар нь шатаажээ

2015/02/06
Share |
Хүмүүс:
Йорданы нисгэгчийг амьдаар нь шатаажээ

“Исламын улс” бүлэглэл барьцааны Йордан нисгэгчийг амьдаар нь шатаасан бичлэгийг цацжээ. Йорданы нисгэгч Муаз аль-Касасбехын онгоц өнгөрсөн арванхоёрдугаар сард Сирийн Ракка хотод осолдсоноор “Исламын улс” бүлэглэлд барьцаалагдсан юм. Тэрээр “F16” онгоцоор Сири дэх “Исламын улс” бүлэглэлийн байршилд агаараас цохилт хийж явсан аж.  Йордан нь “Исламын улс” бүлэглэлийн эсрэг АНУ-аар ахлуулсан олон улсын цэргийн эвсэлд нэгдсэнээр Сири дэх хэт даврагчдын байршилд агаараас цохилт хийж эхэлжээ.

Йорданы хаан II Абдулла хэт даврагчдын гарт амь үрэгдсэн дэслэгч Касабехыг “баатар” хэмээн нэрлэж, ард иргэдийг нэгдмэл санаа бодолтой байхыг уриалжээ. Түүнчлэн Йорданы Засгийн газар амь үрэгдсэн нисгэгчийнхээ өшөөг авахаа амласан байна. Гэвч ард иргэдийн дунд “Исламын улс” бүлэглэлийн эсрэг олон улсын тэмцэлд Йордан улс нэгдсэнийг буруутгасан үзэл бодолтой хүмүүс их байгаа аж. Амман хотноо өчигдөр орой /II.3/ олон зуун жагсагчид Йорданы шоронд хоригдож буй аль-Каидагийн гишүүн Сажида аль-Ришавийг хурдан цаазлахыг шаарджээ.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.