Төрийн нарийн бичгүүд тодорлоо

2015/02/06
Share |
Хүмүүс:
Төрийн нарийн бичгүүд  тодорлоо

Засгийн газраас ирүүлсэн захиалгын дагуу Төрийн албаны зөвлөлөөс энэ сарын 2-нд Аж үйлдвэрийн яам, Зам тээврийн яам, Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яамны  Төрийн нарийн бичгийн даргыг сонгох шалгаруулалтыг зохион байгуулсан юм. Сонгон шалгаруулалтад  36 иргэн бүртгүүлснээс  10 нь шалгалтад тэнцжээ. Харин Төрийн албаны зөвлөл өчигдөр хуралдаж, энэхүү сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцээд, тухайн албан тушаалдаа хамгийн өндөр оноо авсан нэр бүхий таван хүний нэрийг Төрийн нарийн бичгийн даргаар томилуулах саналаа Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ. Тодруулбал, Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад Д.Нямхүүг, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргад Ж.Бат-Эрдэнийг, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргад Д.Артагийг, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад С.Магнайсүрэнг, Хүнс хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргад Н.Ариунболдыг тус, тус томилуулах саналаа хүргүүлэх юм байна.

Онцлоход, Засгийн газар анх долоон яамны Төрийн нарийн бичгийн сонгон шалгаруулалт хийх захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн юм. Гэвч Нийслэлийн Захиргааны хэргээс ирүүлсэн шийдвэрийн дагуу Байгаль, орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга нартай холбогдох маргаан шүүхэд ирсэн тул сонгон шалгаруулалтыг хойшлуулсан билээ.

Төрийн нарийн бичгийн даргад нэр дэвшигчид шалгалтад ямар дүн авсан талаарх мэдээллийг эндээс үзнэ үү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Knoxville zarimig n hucheer tentsuuleed 60 gargasin mu haashaa yum herev shudargaar avbal 60-ud bugd unana biz
IP:188.138.1.229  2015-02-06 12:02:49
irgen Artagt amjilt
IP:202.179.11.107  2015-02-06 14:26:34
зочин хүнд битгий хэлээрэй төрийн нарийн хулгайч гичийнүүдээ
IP:150.129.140.202  2015-02-08 23:00:11
hjswor lYeuQ6vgymfluqurxk, [url=http://karxtgbqktoy.com/] karxtgbqktoy[/url], [link=http://byoqkmvzzumu.com/ ]byoqkmvzzumu[/link], http://jhahdwmlzzda.com/
IP:46.161.9.8  2017-04-05 10:10:30
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.