МЭДЭГДЭЛ

2015/02/07
Share |
Хүмүүс:
МЭДЭГДЭЛ

2015  оны 2-р сарын 6-ны өдөр манай компанийн болон брэндийн нэр хүндэд халдсан мэдээлэл гарсантай холбогдуулан албан ёсны мэдэгдлийг хүргэж байна. Монголиан  Бэвэрижс  Компани  болон  Спирт  Бал  Бурам  компани  нь  дэлхийн  алдарт  Heinekenкомпанийн нэг хэсэг юм. Heineken компани нь дэлхийн 190 гаран улсад үйл ажиллагаа явуулахдаа чанар, стандартыг эрхэмлэж, хүнсний аюулгүй байдлыг дээд зэрэгт мөрдөн ажиллаж байна. Энэстандартад нийцүүлэн технологийн шинэчлэлүүдийг бүхий л үйлдвэрүүддээ хэрэгжүүлж байна. Спирт Бал Бурам компани нь хүнсний манлайлагч компани болохыг хувьд бүтээгдэхүүний амтчанараараа 70 гаран жилийн турш хэрэглэгчдийн таашаалыг хүртсээр ирсэн. Тухайлбал,  2013 онд  Монголд анх удаа “альфа” төрлийн өндөр зэрэглэлийн спиртийг Сэлэнгэ аймгийн Мандал суманд “Спирт Бал Бурам” ХХК-ийн үйлдвэрт, дотоодын улаан буудайгаар нэрдэгболсон. Энэхүү спиртээр өөрийн үйлдвэрт архин бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, борлуулалтын гэрээбайгуулсан дэлгүүрүүдээр худалдаалдаг. Бид  Монгол  улсын  болон  дэлхийн  чанар,  стандарт  нийцүүлэн  бүтээгдэхүүн  үйлдвэрлэж,хэрэглэгчиддээ хүргэдэг ба манай бүтээгдэхүүн тус бүр өөрийн гэсэн орц, найрлага, өнгө төрх,онцлогийг агуулсан байдаг. Иймээс аливаа нийтлэл, мэдээллийн үнэн бодит байдлыг нягтлан ажиллахыг хүсэхийн зэрэгцээ компани болон брэндийн нэр хүндэд халдах үйлдэл дахин гаргасан тохиолдолд хуулийн дагуу аргахэмжээ авахыг мэдэгдэж байна. Монголиан Бэвэрижс КомпаниБайгууллагын Олон Нийттэй Харилцах Алба

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.